Лэйнстэр Гүний Уурхай
- Байршил
- Калгүүрли хотоос хойд зүгт 370км
- Улс
- Australia
- Захиалагч
- BHP
- Ашигт малтмал
- Гэрээний төрөл
- Schedule of rates
- Хугацаа
- 2015 оны 12-р сараас хойш
- Tag хийх
Лэйнстэр гүний уурхай нь BHP компанийн үйл ажиллагаа явуулдаг Лэйнстэр уурхайн цогцолборт багтдаг никелийн гүний уурхай юм. Баруун Австралийн алтны хойд бүс нутагт байрладаг тус уурхайд Тийсс уурхайн техникийн үйлчилгээ, үүний дотор уурхайн төлөвлөлт, хэмжилт, геотехникийн инженерчлэлийн үйлчилгээ үзүүлэхээс гадна хүдрийн олборлолт, гүний уурхайн бүтээн байгуулалтыг хариуцан ажилладаг.
2015 оны 12-р сарын дунд үеэс эхлэн Тийсс дэд түвшний задгай мөргөцгөөр олборлох аргыг ашиглан 230,000 тонн материалыг гаргах, 610 метр орчим хөндлөн малталт хийхийн тулд газрын гадаргаас доош нэг километр орчим гүнд ажиллаж эхэлсэн.
Гэрээний дагуу Тийсс дараах ажлуудыг багтаасан олборлолтын иж бүрэн үйлчилгээ үзүүлнэ. Үүнд:
- Гүний уурхайн олборлолт
- Олборлолтын хяналт
- Машин техник, тоног төхөөрөмжийн ажиллагаа
- Уурхайн төлөвлөлт
- Маркшейдерын хэмжилт
- Техникийн дэмжлэг туслалцаа
- Хөрсний бэхэлгээ хийхэд ашиглах материалын нийлүүлэлт, суурилуулалт
- Ачилт, тээвэрлэлт
- Өрөмдлөг, тэсэлгээ
- Явуулын засвар үйлчилгээ багтана.