Маунт Кийт Түншлэл
- Байршил
- Баруун Австрали, Зүүн хойд Гөүлдфийлдс
- Улс
- Australia
- Захиалагч
- BHP Billiton Nickel West
- Ашигт малтмал
- Гэрээний төрөл
- Alliance
- Хугацаа
- 2003 оны 3-р сар - 2006 оны 3-р сар
- Tag хийх
Маунт Кийт нь Вилуна дүүргийн нутаг дэвсгэрт, Перт хотоос зүүн хойш 720 км, Калгүүрли хотоос хойш 430 км-т, Баруун Австралийн Зүүн хойд Гөүлдфийлдст байрлах никелийн ил уурхай юм.
2003 онд Тийсс металл олборлолтын салбарт олсон байр сууриа бэхжүүлж, тухайн үед Western Mining Resources, сүүлд нэрээ өөрчилж BHP Billiton Nickel West нэртэй болсон компанитай хамтран Маунт Кийт уурхайд гурван жил олборлолтын үйл ажиллагаа явуулах гэрээ байгуулан ажилласан.
Хоёр компани хамтран Маунт Кийт уурхайд 600 гаруй метр гүн малталт хийж, жилд 95 сая гаруй тонн материал зөөж, тээвэрлэх ажлыг хийж гүйцэтгэсэн.
Нийт 500 гаруй ажилтнаас бүрдэх баг тус уурхайд жилийн 365 хоногт, өдрийн 24 цагийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж, дэлхийн никелийн нийлүүлэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Тийсс, BHP Billiton компаниуд хамтран ажилласнаар тус уурхайд тулгарах сорилт бэрхшээлийг шийдвэрлэх нэгдсэн удирдлагын баг бүрдүүлэх боломжтой болсон. Мөн орон нутгийн уугуул иргэдийн Carey Mining Services корпораци уурхайн ажиллах хүчнийг бүрдүүлэхэд тусалсан.