Саут Волкер Крийк Нүүрсний Уурхай

Байршил
Куинслэндэд орших Небогоос баруун тийш 40 км
Улс
Australia
Захиалагч
BHP Mitsui Coal Pty Ltd
Ашигт малтмал
  • Нүүрс
Гэрээний төрөл
Schedule of rates
Хугацаа
1996 оны 2-р сар - 2013 оны 6-р сар
Tag хийх

Саут Волкер Крийк нүүрсний төсөл Боуэны сав газрын хойд хэсэгт орших Небогоос баруун тийш 40 орчим км-т байрладаг бөгөөд суналын дагуу 16 км үргэлжилнэ. BHP Mitsui Coal Pty Ltd (BMC) Саут Волкерын нүүрсийг туршилтын байдлаар олборлож, нунтаг нүүрсний үйлдвэрлэл болон эрчим хүчний нүүрсний зах зээлд зөвшөөрөгдөх эсэхийг турших зорилгоор энэхүү төслийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Энэхүү ил уурхай нь зах зээлд борлуулах боломжтой 80 сая тонн нүүрсний нөөцтэй.

 

2010 оны 7-р сарын 1-нд Тийсс гурван жилийн хугацаатай, дахин нэг жилээр сунгах боломжтой шинэ гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний дагуу хөрс хуулалт, нүүрс олборлолт, дагалдах ажлуудыг гүйцэтгэсэн бөгөөд энэ нь Тийсс болон Саут Волкер Крийк нүүрсний уурхайн 14 жилийн хамтын ажиллагааг бэхжүүлсэн үйл явдал байлаа.

Тийсс уурхайн талбайд барилга угсралт болон дэд бүтцийн ажлыг 1996 оны 2-р сард эхлүүлсэн юм. Төслийн шаардлагуудыг хоёр үе шатанд хуваасан. Үүнд: иргэний барилгын ажил, дэд бүтэц, бөөн дээж сорьцлолт болон олборлолт, үүний дотор уурхайн зураг төсөл, малталт, түүхий нүүрс ачих буулгах, нүүрс боловсруулах, бүтээгдэхүүн тээвэрлэх, галт тэргэнд ачих ажлууд багтана.

2000 оны 11-р сард BHP компани Тийсстэй дахин хоёр жил хамтран ажиллах гэрээ байгуулснаар Тийсс (5 жил гэрээт олборлогчоор ажилласны дараа) уурхайн үйл ажиллагааг бүхэлд нь хариуцан ажиллах болсон. Үүний дараа гэрээг 2006 оны 6-р сар хүртэл сунгаж, Тийсс хөрс хуулалт, үүний дотор драг ажиллуулах, олборлох, нүүрс боловсруулах, ачих, буулгах, галт тэргэнд ачих зэрэг ажлыг гүйцэтгэсэн. Энэ хугацаанд Тийсс хөрс хуулалтад бэлтгэх ажлын гэрээ байгуулж, захиалагчид хөрс хуулалтын зардлыг багасгахад нь туслах зорилгоор Liebherr R996 экскаватор, Cat 793 өөрөө буулгагч автосамосвалуудыг төслийн талбайд байрлуулан ажиллуулсан.

Тийсс гэрээг гурван жилээр сунгах хэлэлцээр хийснээр тасралтгүй сайжруулалт хийх, зардлыг багасгах зорилтуудыг хэрэгжүүлж ажиллахаар болсон. Тийсс Саут Волкер Крийк уурхайн бүхий л үйл ажиллагааг 14 жил хариуцан ажилласны дараа гурван жилийн хугацаанд хөрс хуулалт, нүүрс олборлолт, дагалдах ажлуудыг гүйцэтгэх шинэ гэрээг 2010 оны 7-р сард байгуулсан. Энэхүү гэрээний хүрээнд төслийн талбайд нийт 224 ажилтан, гурван экскаватор, өөрөө буулгагч автосамосвалууд, бусад дагалдах тоног төхөөрөмж ажилласан.

Саут Волкер Крийк уурхай нь 2010 оны хоёр ба дөрөвдүгээр улиралд тус бүр нэг сая гаруй тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэсний зэрэгцээ 100 гаруй хоног бүртгэгдэх осол гэмтэлгүй ажилласан юм.

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm