Таронг Нүүрсний Төсөл – Мийндү Уурхай

Байршил
Куинслэнд, Кингарой
Улс
Australia
Захиалагч
Stanwell Corporation Limited
Ашигт малтмал
  • Нүүрс
Гэрээний төрөл
Schedule of rates
Хугацаа
2007 оны 10-р сар - 2012 оны 12-р сар
Tag хийх

Тийсс нь Станвэлл корпорацийн Таронг нүүрсний төсөл - Мийндү уурхайн гэрээт ажлыг 2012 оны 12-р сард гүйцэтгэж дууссан. Тус уурхай нь Өмнөд Бөрнетт бүс нутагт орших Кингаройгоос зүүн өмнө зүгт 24.8 километрт байрладаг.

 

Тийсс анх 2007 оны 10-р сард гурван удаа нэг жилээр сунгах боломжтой, гурван жилийн хугацаатай үндсэн гэрээг байгуулсан. Уурхайн өмнөх эзэмшигч болон оператораас амжилттай хүлээн авсны дараа бид 2008 оны 2-р сарын 1-ны өдрөөс эхлэн уурхайн сайтад үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

Олборлолтын иж бүрэн үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу бид уурхайн төлөвлөлт, өрөмдлөг, тэсэлгээ, нөхөн сэргээлт, хөрс хуулалт, үүний дотор драгийн ашиглалт, нүүрс олборлолт, боловсруулалт, суурин ба хөдөлгөөнт бүх машин техник, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг хариуцан ажилласан. Олборлосон бүх нүүрсээ Куинслэндийн эрчим хүчний томоохон эх үүсвэр болох зэргэлдээх Таронг ба Таронг Норт цахилгаан станцуудад нийлүүлж байсан.

Ажилтнуудтай өргөн хүрээнд зөвлөлдсөний үндсэн дээр төслийн Аюулгүй ажиллагааны хяналт удирдлагын цогц төлөвлөгөөг боловсруулсан. Эрсдэлийн хяналт удирдлагын тогтолцоо нь бүх түвшинд аюулыг тодорхойлох болон хянахад чиглэгдсэн байдаг. Үйл ажиллагааны стандарт дүрэм журмыг боловсруулж, хүчин төгөлдөр байдал болон хуульд заасан шаардлагад нийцэж байгаа эсэхийг шалгах зорилгоор тогтмол хянадаг.

Тийсс нь төслийн гэрээ, хуулиар тогтоосон бүх шаардлагад нийцсэн Байгаль орчны хяналт, удирдлагын систем (ISO 14001)-ийг боловсруулж, хэрэгжүүлсэн. Байгаль орчны хяналт удирдлагыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд олборлолтын үйл ажиллагаанд өртсөн бүх талбайд экосистемд нийцсэн нөхөн сэргээлт хийсэн.

Тус уурхай үйл ажиллагаагаа амжилттай явуулах зорилгоор орон нутгийн 160 гаруй нийлүүлэгчтэй гэрээ байгуулж хамтран ажилласан. Олборлолтын үйл ажиллагаа болон явцын талаар орон нутгийн оролцогч талуудыг тогтмол мэдээллээр хангахын тулд уурхай болон захиалагч компанийн ажилтнууд орон нутгийн иргэдтэй тогтмол уулзалт зохион байгуулж байсан. Тийсс орон нутгийн иргэдтэй хамтран ажиллах, зөвлөлдөх, хандив туслалцаа үзүүлэх, ивээн тэтгэх, санхүүжилт босгох үйл ажиллагааг хэрэгжүүлэх замаар орон нутийн хөгжилд хувь нэмрээ оруулж байсан.

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm