Курра Нүүрсний Уурхай

Байршил
Куинслэнд муж, Блэквотероос хойш 30 км
Улс
Australia
Захиалагч
Coronado Curragh
Ашигт малтмал
  • Нүүрс
Гэрээний төрөл
Schedule of rates
Хугацаа
2004 оны 6-р сараас хойш
Tag хийх

Тийсс Австралийн хамгийн том бие даасан нүүрсний уурхайнуудын нэг болох Курра нүүрсний уурхайд 2004 оноос хойш олборлолтын ажил гүйцэтгэж байна. Бид өдгөө захиалагчтай гурав дахь гэрээгээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд үйлдвэрлэл, аюулгүй ажиллагааны гүйцэтгэлийг тогтмол сайжруулж, олборлолтын зорилтыг ямагт биелүүлсээр ирсэн.

 

Tийсс 2004 онд Курра нүүрсний уурхайд дэд бүтцийн бүтээн байгуулалт хийх гэрээг байгуулж, хамтын ажиллагаагаа эхлүүлсэн. Одоо хэрэгжиж байгаа гэрээний дагуу бид жилд 49 сая шоо метр хөрс хуулах, 9.3 сая тонн нүүрс олборлох зорилт тавин ажиллаж байна. Мөн бид өөрсдийн машин техник, тоног төхөөрөмж болон захиалагчийн Bucyrus 495HR2 цахилгаан татлагат экскаваторын ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажилладаг.

Тийсс нь Курра уурхайд үйлдвэрлэлийн бүтээмж, аюулгүй ажиллагааны онцгой үзүүлэлттэйгээр ажилласаар ирсэн. Бид Австралид анх удаа, T282C маркийн хэт хүнд даацын ачааны машинуудыг захиалагчийн цахилгаан татлагат экскаватортай хослуулан ашиглаж үйлдвэрлэлийн үр ашгийг ихээхэн нэмэгдүүлсэн юм. Түүнчлэн чадварлаг удирдлага, тайлагнах процессын тусламжтайгаар аюулгүй ажиллагааны эрсдлийг эрт тодорхойлж, хянаж удирдаж ирсэн.

Төслийн ажиллах хүчин олон үндэстнээс бүрдэх бөгөөд бид төслийг хэрэгжүүлэхдээ орон нутгийн иргэдийн оролцоог хангаж ажилладаг. Тухайлбал 2013 оны 7-р сард бидний хэрэгжүүлсэн "Уул уурхайн салбарын эмэгтэйчүүд" хөтөлбөрийн анхны төгсөгч, Рокхэмптон, Блэквотерын уугуул 10 эмэгтэй ажлын гараагаа Курра уурхайгаас эхлүүлж байсан. Төслийн баг эрүүл амьдралын хэв маягийг дэмжих цуврал арга хэмжээг ивээн тэтгэх, Angel Flight халамжийн байгууллагад зориулан санхүүжилт босгохын зэрэгцээ орон нутгийн буяны болон спортын байгууллагуудад дэмжлэг үзүүлэх ажлуудад оролцсоор ирсэн.

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm