Жваненг Алмазны Уурхай
- Байршил
- Ботсван улс, Габороне хотоос баруун зүгт 120 км
- Улс
- Botswana
- Захиалагч
- Debswana Diamond Company
- Ашигт малтмал
- Гэрээний төрөл
- Schedule of rates
- Хугацаа
- 2011 оны 1 сараас хойш
- Tag хийх
1972 онд Ботсваны өмнөд хэсэгт орших Наледи голын хөндий буюу "Оддын хөндий"-д анх илэрсэн Жваненг алмазны уурхай нь дэлхийд үнэлгээгээр томоохонд тооцогддог.
Тус уурхай нь галт уулын салангид гурван хоолойноос бүрдэх бөгөөд олборлолтын төлөвлөгөөнөөс хамааран жилд ойролцоогоор 12.5-15 сая карат алмаз олборлодог.
Тийсс компани “Мажвэ Майнинг” хамтарсан компаниар (ММХК) дамжуулан Жваненг уурхайд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тус хамтарсан компанийг Тийсс компани (70 хувь), Ботакга Бурроу Ботсван компани (30 хувь) хамтран эзэмшдэг.
Дебсвана Даймонд компани 9-р малталтын төслийг хамруулсан, уурхайг өргөтгөх томоохон төслийг эхлүүлээд байгаа бөгөөд тус төслийн хүрээнд ММХК нь Жваненг уурхайн ашиглалтын хугацааг сунгах, мөн олборлолтыг 2035 он хүртэл тасралтгүй үргэлжлүүлэх ажлыг хариуцан ажиллаж байна.
“9-р малталт”-ын төслийн хүрээнд 44 сая тонн боловсруулсан материалаас нийт 53 сая карат байгалийн цэвэр алмазыг гарган авахаар төлөвлөсөн байна.
Дэбсвана нь Ботсваны Засгийн Газар болон Дэ Бийрс Диамонд компанийн хамтын эзэмшлийн компани юм.