Лэйк Вермонт Нүүрсний Уурхай

Байршил
Куинслэнд муж, Дайсарт хотоос хойш 20 км
Улс
Australia
Захиалагч
Jellinbah Group
Ашигт малтмал
  • Нүүрс
Гэрээний төрөл
Schedule of rates
Хугацаа
2007 оны 1-р сараас хойш
Tag хийх

Тийсс тус төсөлд олборлолтын иж бүрэн шийдлийг хэрэгжүүлэх зорилтыг хангаж ажиллахын тулд үйлдвэрлэлийг хоёр дахин нэмэгдүүлэхийн сацуу Группийн хэмжээнд хуримтлуулсан мэдлэг чадвар, туршлагад тулгуурлан ажиллаж байна.

 

Манай баг үйл ажиллагааны шилдэг туршлага, салбартаа тэргүүлэх үйлдвэр, тоног төхөөрөмж болон олборлолтын оновчтой аргуудыг ашиглан дэлхийн түвшний нүүрс олборлон гаргаж байна.

Тийсс 2007 онд Лэйк Вермонт уурхайд дэд бүтцийн бүтээн байгуулалт хийж, дараа жил нь олборлолтын үйл ажиллагааг эхлүүлсэн. 2012 онд бид олборлолтын гэрээг сунгаж, жилд олборлох нүүрсний хэмжээг 2 дахин буюу 4,6 сая тонноос 10,7 сая тонн болгон нэмэгдүүлж ажиллахаар болсон.

Гэрээний дагуу бид нүүрсний олборлолт, цэвэрлэгээ, талбайг бэлтгэх, өнгөн болон шимт хөрс хуулах, өрөмдлөг, тэсэлгээ, байгаль орчны нөхөн сэргээлтийн ажлуудыг гүйцэтгэнэ. Мөн бид хөдөлгөөнт машин техник, тоног төхөөрөмжөөр хангахаас гадна захиалагчийн нүүрс угаах, баяжуулах үйлдвэр (НУБҮ)-ийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцна.

Дэлхийн түвшинд өрсөлдөхөд шаардлагатай үр дүнд хүргэх зорилгоор Лэйк Вермонт төслийн баг Jellinbah групптэй нягт хамтран ажиллаж байна. Уурхайн өргөтгөлийн ажлыг хэрэгжүүлэхдээ бид:

  • Тус бүр нь жилд 11,2 сая тонн нүүрс хүлээн авч, боловсруулах хүчин чадалтай орчин үеийн шийдэл бүхий хос үйлдвэрийн зураг төслийг гаргаж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн (Тийсс, Сэджман хамтарсан компанийн тусламжтайгаар)
  • Өөрийн төрөлд хамгийн томд тооцогдох, бүтээмж өндөртэй, байгаль орчинд ээлтэй экскаватор, өөрөө буулгагч автосамосвалуудыг ашиглан нүүрсний давхаргад аюулгүй нэвтрэх үр ашгийг нэмэгдүүлсэн
  • Ажиллах хүчний тоог 300-аас 550 болгон нэмэгдүүлж, симулятор машинуудыг ашиглан явуулах сургалт, мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрт ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн
  • Нутгийн иргэдийг "Уул уурхайн салбарын эгч дүүс" хүнд машин механизмын операторын шинэлэг сургалтад хамруулж, уугуул 5 эмэгтэйг өөрөө буулгагч автосамосвалын дагалдан оператороор томилон ажиллуулсан бөгөөд
  • Дайсарт хотын ахлах сургууль болон хүүхэд залуучуудын төвийн сурагчдын сургалт, хөгжлийн үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор орон нутгийн иргэдтэй хамтран ажилласан.
X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm