Мелак Нүүрсний Уурхай
- Байршил
- Индонез, Зүүн Калимантан, Мелак
- Улс
- Indonesia
- Захиалагч
- Bayan Group
- Ашигт малтмал
- Гэрээний төрөл
- Schedule of rates
- Хугацаа
- 2008 оны 10-р сараас хойш
- Tag хийх
Индонезийн Мелак нүүрсний уурхайд ажиллаж байгаа Тийссийн баг захиалагчийн үйлдвэрлэлийн зорилтыг давуулан биелүүлэхийн тулд төслийг хурдан шуурхай, амжилттай хэрэгжүүлж байна. Түүнчлэн зураг, дүрс, текст дамжуулах олон төрлийн мэдээллийн хэрэгслийг ашиглан аюулгүй ажиллагааны эерэг дадлыг хэвшүүлэх стратегийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Тийсс 2008 оны 10-р сард Индонезийн Зүүн Калимантан, Мелакийн ойр орших, Баяан Группийн эзэмшлийн нүүрсний уурхайг шинээр байгуулах, олборлолтын үйл ажиллагааг явуулах найман жилийн хугацаатай гэрээ байгуулсан юм. Мелак уурхай нь Тэгү Синар Абади ба Фирмэн Кетан Перкаса гэсэн хоёр концессийн гэрээнд хуваагддаг.
Тийсс тус уурхайн төлөвлөлт, хөрс хуулалт, нүүрс олборлолт, нүүрсний ачилт, уурхайгаас боомт руу тээвэрлэх тээврийн ажлыг хариуцан гүйцэтгэхээр болсон. Түүнчлэн уурхайн дэд бүтцийн бүтээн байгуулалт, үүний дотор 100 хүний багтаамжтай кэмп, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний төв, оффисын цогцолбор, шатахуун хадгалах байгууламж, тэсрэх бодисын агуулах барих ажлууд багтана.
Энэхүү төслийн олборлолтын зорилт эхний жилд хоёр сая тонн байсан бол гурав дахь жилд дөрвөн сая тонн болж нэмэгдсэн, харин одоо жилд 2.2 сая тонн нүүрс олборлож байна.
Бид энэхүү уурхайд ХАБЭАБО-ны асуудлыг нэн тэргүүнд тавих дадлыг хэвшүүлэхийн тулд мэдээллийн олон суваг ашиглах санаачилгыг амжилттай хэрэгжүүлж байна. Үүнд аюулгүй ажиллагааны санамж мэдээллийг ажлын байранд байрлуулсан дэлгэцүүдээр тогтмол нэвтрүүлж, FM радио сувгаар мэдээлэл дамжуулахаас гадна ажилтан гэртээ үзэх боломжтой DVD гаргах ажлууд орно.