Маунт Оуэн Уурхай

Байршил
Нью Саут Уэльс муж, Хантерын хөндий
Улс
Australia
Захиалагч
Glencore
Ашигт малтмал
  • Нүүрс
Гэрээний төрөл
Schedule of rates
Хугацаа
1994 оны 10-р сараас хойш
Tag хийх

Тийсс анх 1994 онд уурхайн цогцолборыг байгуулах үеэс эхлэн Маунт Оуэн уурхайтай хамтран ажиллах болсон. Бид тухайн үед олборлолтын бүхий л үйл ажиллагааг хариуцан гүйцэтгэж эхэлсэн нь өнөөдрийг хүртэл үргэлжилж байна.

 

Тийсс Нью Саут Уэльс мужийн нүүрсний томоохон төслүүдийн нэг болох Маунт Оуэн уурхайд ажил гүйцэтгэх хэд хэдэн гэрээг 1995 оноос хойш дараалан байгуулж, хамтран ажиллаж байна. Маунт Оуэн уурхай жилд 15 сая тонн түүхий нүүрс боловсруулдаг бөгөөд үүний 7.8 сая тонныг Тийсс тус уурхайн хойд хэсгээс олборлодог юм.

Маунт Оуэн орд нь 45 хэмийн уналтай, 0.4-11 метр зузаан нүүрсний олон давхаргаас бүрдэх нарийн төвөгтэй бүтэцтэй. Тийсс 270 метр хүртэлх гүнд олборлолт явуулахдаа өөрөө буулгагч автосамосвалын цагийг багасгахын зэрэгцээ талбайд хаягдал шороог буулгах зайг оновчтой төлөвлөхийн тулд "массын тэнцвэр"-ийг хангах сорилтой тулгарсаар байна.

Эдгээр нарийн төвөгтэй асуудлыг шийдвэрлэхийн тулд манай техникийн баг ‘Хаягдлын даланг төлөвлөх’ програм хангамж боловсруулан гаргасан. Үүний үр дүнд уурхайн төлөвлөлтийн баг ялгаатай нөхцөлүүдийг харьцуулах, машин техникийн цаг, хуваарийг нэмэгдүүлэх, массын тэнцвэрийг хангахуйц уурхайн төлөвлөгөө боловсруулах боломжтой болсон. Үүний зэрэгцээ шатлан олборлох болон давхаргыг нэвтлэх тэсэлгээний арга техникийг боловсруулж ашигласнаар нөөцийн гарц нэмэгдсэн.

Маунт Оуэн төслийг бид байгаль орчны онцгой үзүүлэлттэйгээр хэрэгжүүлж байна. 2012 онд бид толбот сүүлт уутат суусарын шилжилт хөдөлгөөний судалгааг салбартаа анх удаа явуулснаар хиймэл тархац нутгийн бүтэц болон тэжээлийн цэгүүд зэрэг тогтвортой шийдлүүдийг гаргаж ирэх боломжтой болсон. Бидний хэрэгжүүлдэг нөхөн сэргээх үйл ажиллагааг 2009 онд Global Restoration Network байгууллагаас Австралид хэрэгжүүлбэл зохих экологийн сайн төслүүдийн нэг хэмээн сайшаасан.

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm