Оюу Толгой Туузан Дамжуургын Налуу ам, Үйлчилгээний Портал Барих Төсөл

Байршил
Өмнөговь аймаг
Улс
Mongolia
Захиалагч
Oyu Tolgoi LLC
Ашигт малтмал
  • Зэс
  • Алт
Гэрээний төрөл
Schedule of rates
Хугацаа
2016 оны 7 сараас хойш
Tag хийх

Тийсс үндэсний оператор Хишиг Арвин компанитай хамтран Монгол Улсын Өмнөговь аймгийн нутагт орших Оюу толгой зэс, алтны гүний уурхайд налуу ам барих төслийг хэрэгжүүлж байна.

 

Оюу толгой уурхайн өргөтгөлийн төслийн хүрээнд 2016 оны 8-р сараас эхлэн Тийсс, Хишиг Арвин компаниуд налуу ам болон үйлчилгээний порталыг барих ажлыг гүйцэтгэж байна. Уурхайн амыг нээснээр 10 км урт, 1300 м гүн хос туннелийг байгуулах, туузан дамжуургыг суурилуулах хэсэгт аюулгүй нэвтрэх боломжтой болно. Үйлчилгээний хос туннелийг барьснаар босоо тэнхлэгийн дагуу 395 метрийн гүнээс 18 хувиас ихгүй налуу малталтаар шууд таталт хийх боломжтой болно. Туузан дамжуургаас газрын гадарга хүртэлх налуу ам нь 16.6 уртааш км туннелуудээс бүрдэх бөгөөд туузан дамжуургын хөдөлгүүр болон дамжуулан ачих хэсгийг байгуулахын тулд 35,000 шоо метр малталтын ажил гүйцэтгэх шаардлагатай.

Төсөл хэрэгжих хугацаанд бид монгол ажилтнуудын чадавхыг хөгжүүлэхэд анхаарч ажиллах бөгөөд нийт ажиллах хүчний 90 гаруй хувийг монгол ажилтнуудаас бүрдүүлнэ.

Оюу толгой компанийн 34 хувийг Монгол Улсын Засгийн газар, 66 хувь (үүний 51%-ийг Рио Тинто эзэмшдэг)-ийг Туркойз Ресорсиз эзэмшдэг. Рио Тинто Оюу толгой төслийг 2010 оноос хойш удирдаж байна.

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm