Пийк Даунс/Кавал Ридж уурхай

Байршил
Моранба
Улс
Australia
Захиалагч
BMA (BHP Billiton Mitsubishi Alliance)
Ашигт малтмал
  • Нүүрс
Гэрээний төрөл
Schedule of rates
Хугацаа
2017 оны 12-р сараас хойш
Tag хийх

Куинслэнд мужийн Моранба хотын ойролцоо, Боуэны сав газарт орших Кавал Ридж болон Пийк Даунс уурхайнууд нь BMA буюу БиЭйчПи Мицубиши хамтарсан компанийн эзэмшдэг коксжих нүүрсний хоёр ил уурхай юм.

 

Тийсс компани анх 2017 онд БиЭйчПи компанийн захиалгаар FleetCo компанийн тоног төхөөрөмжийн түрээс, засвар үйлчилгээг хариуцан Пийк Даунс уурхайд үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм.

440 сая долларын үнийн дүнтэй тус гэрээний дагуу гүйцэтгэх ажлын цар хүрээнд Пийк Даунс болон Кавал Ридж уурхайд үзүүлэх олборлолтын үйлчилгээ, мөн FleetCo компанийн тоног төхөөрөмжийн шийдлийг үргэлжлүүлэх үйлчилгээ багтсан.

3.5 жил үргэлжилсэн энэхүү гэрээний хугацаанд Тийсс компани нь BMA компанийн олборлолтын ажилд дэмжлэг үзүүлэн уурхай тус бүрд хөрс хуулалтын ажлыг гүйцэтгэсэн. Тухайлбал:

  • Пийк Даунс уурхайд 90 сая шоо метр газар шорооны ажил
  • Кавал Ридж уурхайд 45 сая шоо метр газар шорооны ажил тус тус гүйцэтгэсэн.

Тийсс компани 600 тонны хүчин чадалтай Liebherr 996B экскаватор дөрвөн ширхэг, 800 тонны хүчин чадалтай Liebherr 9800 экскаватор нэг ширхэг буюу нийт таван төхөөрөмжийг эдгээр сайтад байрлуулсан. Экскаватор тус бүрийг Caterpillar 793 болон 797 маркийн автосамосвалууд дагалдан ажилласан.

Кавал Ридж уурхайд гүйцэтгэж байгаа ажлын гэрээг 2020 онд 12 сараар сунгаж, уурхайн үйлчилгээг үргэлжлүүлэн үзүүлэхээр болсон.

Тийссийн баг хамт олон үйлдвэрлэлийн зорилтоо цаг тухайд нь, баталсан төсвийн хүрээнд, аюулгүй, найдвартай биелүүлэхийн зэрэгцээ орон нутаг болон орон нутгийн иргэдийг хөдөлмөр эрхлэх боломжоор хангахад тодорхой хувь нэмэр оруулан ажиллаж байна.

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm