Проминент Хилл

Байршил
Өмнөд Австралийн Күүбер Педигээс зүүн урагш 130 км
Улс
Australia
Захиалагч
OZ Minerals Limited
Ашигт малтмал
  • Зэс
  • Алт
Гэрээний төрөл
Schedule of rates
Хугацаа
2005 оны 1 сараас хойш
Tag хийх

Тийсс зургаан сарын дотор Проминент Хилл уурхайн жилд олборлох хүдрийн хэмжээг 32 сая шоо метрт хүргэхийн тулд үйл ажиллагаа, ажиллах хүч, техникийн баазыг их хэмжээгээр нэмэгдүүлсэн. Урьдчилсан тооцоогоор уурхайг ашиглах хугацаанд нийт 267 сая шоо метр хүдэр олборлох ажил гүйцэтгэхээр төлөвлөсөн.

 

Тийсс 2005 онд Проминент Хилл уурхайн анхны эзэмшигч Оксиана компанитай хамтран техник эдийн засгийн судалгаа явуулж эхэлсэн бөгөөд 2006 онд дэд бүтцийн бүтээн байгуулалт хийх, олборлолт явуулах зургаан жилийн хугацаатай гэрээ байгуулсан юм. 2012 оны 1-р сард уурхайн шинэ эзэмшигч болох OZ Minerals компани Тийсстэй байгуулсан гэрээг сунгасан бөгөөд шинэ гэрээний дагуу бид Малу ил уурхайд явуулах бүхий л үйл ажиллагаа, тэр дундаа тэсэлгээний зураг төсөл, өрөмдлөг, маркшейдерын хэмжилт, уурхайн төлөвлөлт, геотехник, геологи, системийн хяналт удирдлагыг хэрэгжүүлэх болсон.

Энэхүү гэрээний дагуу зургаан сарын дотор жилд олборлох хүдрийн хэмжээг 32 сая шоо метр болгож нэмэгдүүлэх шаардлагатай болсон. Үүний тулд манай төслийн баг шинээр 245 ажилтныг элсүүлж, уулын машин техникийн баазыг өргөжүүлэн, өөрөө буулгагч автосамосвалын тоог хоёр дахин буюу 27-оос 53 болгож нэмэгдүүлсэн. Төслийн ажиллах хүчин 685 ажилтнаас бүрдэх бөгөөд үүний 87 хувь нь өмнөд австраличууд, 16.1 хувь нь уугуул иргэд, 15.77 хувь нь эмэгтэй ажилтнууд юм.

Төслийн олборлолт, засвар үйлчилгээний багуудад сургалт, хөгжлийн тэргүүлэх мэргэжилтнүүд дэмжлэг үзүүлэн ажилладаг. Машин техникийн операторын ур чадварыг хөгжүүлэхийн тулд уурхайн талбайд 880,000 долларын өртөгтэй ачааны машин, экскаваторын симуляторуудыг суурилуулсан нь төслийн хүрээнд хэрэгжүүлсэн гол санаачилгуудын нэг байлаа.

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm