Сенакин Нүүрсний Уурхай

Байршил
Индонез, Өмнөд Калимантан
Улс
Indonesia
Захиалагч
Arutmin
Ашигт малтмал
  • Нүүрс
Гэрээний төрөл
Schedule of rates
Хугацаа
2000 оны 6-р сараас хойш
Tag хийх

Тийсс компани 2000 онд Арутмин компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж, Өмнөд Калимантаны Сенакин нүүрсний уурхайд урт хугацааны олборлолт явуулж эхэлсэн. 2003 онд гэрээг сунгаснаар бид олборлолтын ажлыг уурхайн ашиглалтын хугацааны туршид гүйцэтгэхээр болсон.

 

Тийсс компани нь уурхайн сайтад ажиллаж буй цорын ганц гүйцэтгэгч компани бөгөөд уурхайн төлөвлөлт, хаягдлын менежмент, талбайг чөлөөлөх, хөрс хуулах, нүүрс бутлах, угаах баяжуулах, байгаль орчны нөхөн сэргээлт зэрэг ажлуудыг багтаасан уурхайн иж бүрэн шийдлийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Бид гэрээний дагуу түүхий нүүрс боловсруулах, баяжуулах хоёр үйлдвэрийн ашиглалт, засвар үйлчилгээ, бүтээгдэхүүнийг боомтууд руу тээвэрлэх, ачааны усан онгоцонд ачих ажлуудыг гүйцэтгэдэг.

Тийсс Индонез компани өдгөө жилд 50 сая шоо метр хөрс хуулалт хийж, 5 сая тонн нүүрс олборлож байна. Уурхайн захиргаа, олборлолт, засвар үйлчилгээний ажилтнуудыг багтаасан нийт 1000 гаруй ажилтантай. Мөн туслан гүйцэтгэгч байгууллагуудын 600 гаруй ажилтан төслийн талбайд ажилладаг.

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm