Ухаа Худаг Нүүрсний Уурхай

Байршил
Өмнөговь аймаг
Улс
Mongolia
Захиалагч
Mongolian Mining Corporation
Ашигт малтмал
  • Нүүрс
Гэрээний төрөл
Relationship contract
Хугацаа
2008 оноос хойш
Tag хийх

Монгол Улсын Өмнөговь аймгийн нутагт орших Ухаа Худаг нүүрсний уурхай нь Тийссийн үйл ажиллагаа явуулж байгаа хамгийн алслагдмал уурхайн сайт юм.

 

2008 онд үйл ажиллагаагаа эхэлсэн тус уурхайн машин техник, тоног төхөөрөмжийг зөөж, байрлуулах ажил бусад төслүүдтэй харьцуулбал хамгийн удаан үргэлжилсэн бөгөөд өдгөө үйл ажиллагаа нь бүрэн жигдэрч, өндөр чанартай металлургийн нүүрс олборлодог томоохон уурхай болсон. Төслийн талбай Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос өмнө зүгт 600 км алслагдмал газар байрлах тул уурхайн машин техникүүдийг өмнөд хөршийн хилийн хотод угсарч, уурхайн талбай хүртэл цөл дундуур гурван өдөр хагасын турш жолоодон хүргэхээс өөр аргагүй байсан.

Зундаа хүчтэй шороон шуурга ихтэй, өвөлдөө цельсийн хасах 40 хэм хүрдэг цаг агаарын эрс тэс нөхцөл нь ажиллах хүч болон машин техникт ихээхэн бэрхшээл учруулдаг. Байгалийн эрс тэс нөхцөлийг үл харгалзан амжилттай ажиллаж байгаа нь алслагдмал уурхайн талбайд ч хүн хүч, машин техникээ байршуулж, ажиллуулах бидний чадавхыг харуулахаас гадна захиалагчид, орон нутгийн өмнө хүлээсэн үүргээ тууштай биелүүлдгийн илрэл юм.

Бид ажиллах хүчнийг орон нутгийн иргэдээс бүрдүүлэхийг зорьдог бөгөөд тэднийг уурхайн үйл ажиллагаа, төлөвлөлт, удирдах ажил үүрэгт сурган, ур чадварыг нь дээшлүүлж байна.

Тийсс Ухаа Худаг нүүрсний уурхайд явуулах олборлолтын бүхий л үйл ажиллагааг хариуцдаг. Үүнд: усгүйжүүлэлт, өрөмдлөг, тэсэлгээ, хөрс хуулалт, нүүрсний ачилт, тээвэрлэлт, уурхайн төлөвлөлт, инженерчлэл, машин техникийн ашиглалт, засвар үйлчилгээ багтана.

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm