Тоног төхөөрөмжийн удирдлага, засвар үйлчилгээ

Тийссийн уул уурхайн машин техник, тоног төхөөрөмжийн менежмент, засвар үйлчилгээ нь дэлхийн түвшнийх байдаг

 

Манай машин техник, тоног төхөөрөмж найдвартай, ашиглахад бэлэн бөгөөд зардал багатай байдгаараа онцлогтой. Тийссийн боловсронгуй систем болон процессууд нь хөрөнгө оруулалтыг хамгаалаад зогсохгүй салбартаа тэргүүлэх үр дүнд хүргэдэг. Уурхайнуудад ажиллах явцад хуримтлуулсан мэдлэг туршлагад тулгуурлан бүхий л машин техник, тоног төхөөрөмж, үүний дотор: 

  • Суурин боловсруулах үйлдвэр
  • Цахилгаан драг болон утгуур
  • Зөөврийн бутлуур, уурхай доторх болон ил туузан дамжуурга, овоолго үүсгэгч систем
  • Иж бүрэн машин техникийн бааз.

зэргийг багтаасан иж бүрэн шийдлийг гаргадаг.

Машин техник, тоног төхөөрөмжийн хяналт удирдлагаар хангах үйлчилгээ нь энгийн засвар үйлчилгээнээс эхлээд уурхайн машин техник, тоног төхөөрөмж, үүний дотор захиалагчийн машин техникийн баазыг бүхэлд нь хянаж удирдах үйлчилгээг хамарна. Бид машин техник тоног төхөөрөмжийг зөв сонгож ашиглах шийдвэр гаргахад туслахаас гадна машин техникийн ашиглалт, ашиглахад бэлэн байдал, найдвартай ажиллагаа, аюулгүй байдлыг хангаж, бага зардлаар бүтээмж өндөртэй ажиллах боломжийг бүрдүүлэхийн тулд засвар үйлчилгээг урьдчилан төлөвлөж, гүйцэтгэх болон техник эвдэрсэн даруй засаж, ажиллагаанд оруулах зэрэг аргуудыг хослуулан ашигладаг. 

Тийсс нь дэлхийд хамгийн том, хамгийн олон төрлийн техник тоног төхөөрөмжтэй гэрээт гүйцэтгэгчийн нэг бөгөөд 5,7 тэрбум долларын өртөгтэй машин техникийн баазтай. Бидэнд уул уурхайн байгууламжуудыг хянаж, удирдан, засвар үйлчилгээг хариуцан, амжилттай ажиллаж байсан гайхалтай түүх бий, тухайлбал үйл ажиллагааг тасралтгүй явуулахын тулд суурин тоног  төхөөрөмжийг жилд 7,000 гаруй цаг ажиллуулж байсны зэрэгцээ машин техник, тоног төхөөрөмжийн 90 гаруй хувийг ашиглахад ямагт бэлэн байлгаж байсан.

Бид дэлхийд тэргүүлэх тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид болон мэргэжлийн түнш  байгууллагуудтай урт хугацааны түншлэлийн харилцаа тогтоож хамтран ажилладаг. Манай ханган нийлүүлэлтийн сүлжээ томоохон нийлүүлэгчдийг хамардаг бөгөөд энэ нь боломжит үнээр чанартай бүтээгдэхүүн, сэлбэгийг авах, нөөцлөх боломжийг бидэнд олгодог.

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm