Нөхөн сэргээлт

Тийссийн санал болгож буй үйлчилгээнүүдэд олборлолтод өртсөн талбайн үржил шим сэргэх, төлжих, үр дүнтэй ашиглах боломжыг бий болгох зорилгоор нарийн журам, чанарын хатуу хяналт хэрэгжүүлэх ажил багтдаг

 

Нөхөн сэргээлт

Тийсс нь нөхөн сэргээлтийн зураг төсөл болон төлөвлөгөө гаргах, уурхайн олборлолтод өртсөн талбайн шимт хөрсийг хэлбэржүүлэн хадгалах, элэгдэл тунадасыг хянах, нөхөн сэргээх талбайг шимт хөрсөөр хучих, ургамалжуулах чиглэлээр мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх чадавхитай. Манай байгаль орчны мэргэжилтнүүд уурхайн олборлолтын багуудтай нягт хамтран ажиллаж, байгаль орчны гүйцэтгэлийг оновчтой болгох, уурхайн олборлолтын хугацааны турш орон нутгийн иргэдийн амьдрах орчныг хэвийн байлгахад чиглэсэн нөхөн сэргээлтийн төлөвлөгөөг үе шаттайгаар боловсруулдаг.

Төв оффисуудад ажилладаг манай төлөвлөлтийн инженер, мэргэжилтнүүд  материал зөөх, тээвэрлэх ажлыг оновчлох, улмаар шимт хөрс хадгалалтын зардлыг бууруулахын тулд зураг төслийг оновчтой болгож ажилладаг. Бид захиалагчдынхаа бизнесийн хөтлөгч хүчин зүйлс болон хуулийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхэд нь туслахуйц, зардалд хэмнэлттэй, дэлхийн түвшний үйлчилгээг үзүүлдэг. Нөхөн сэргээлтийн бүх хөтөлбөрийг орон нутгийн онцлог, уурхайг ашиглахтай холбоотой захилалагчийн хүлээх үүрэг хариуцлага, холбогдох зөвшөөрлийн тогтолцоо, уурхайн хаалтад тавигдах шаардлагуудад нийцүүлэн, экосистемийг хамгаалах, нөхөн сэргээлтийн үндсэн зорилгод нийцүүлэн явуулдаг.

Уурхайн хаалт

Манай төслийн багууд уурхайн хаалтыг цаг тухайд нь чанартай хийх зорилтуудаа биелүүлэхэд захиалагчдад туслах зорилгоор уурхайн байгууламжуудыг татан буулгах, нүүлгэх, газар шорооны ажлыг гүйцэтгэх зэргийг багтаасан ашиглалтын талбайг чөлөөлөх иж бүрэн үйлчилгээ санал болгодог. Бид уурхайн хаалтын явцад хууль тогтоомжийн шаардлагуудыг биелүүлэхэд шаардлагатай бүхий л дэмжлэг туслалцааг үзүүлдэг. Үйлчилгээ үзүүлэх бүхий л хугацааны туршид бид ажил гүйцэтгэхдээ тухайн уурхайн олборлолт, ашиглалт дууссаны дараа ч уурхайн орчныг тогтвортой байлгах бүхий л арга хэмжээг хамт хэрэгжүүлдэг.

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm