Ажилтнуудаа сургаж, дадлагажуулах

Бид ажилтнуудаа дэлхийн бүс нутгуудад хэрэгжүүлж байгаа төслүүддээ ажиллах боломжоор хангадаг.

 

Бидэнтэй хамтран ажилласнаар та томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулахын зэрэгцээ салбарын шилдэг мэргэжилтнүүдтэй мөр зэрэгцэн ажиллах боломжтой. Мөн уян хатан байдал болон цар хүрээг ашиглан өөрийгөө сорьж, шинэлэг байдлаар ажиллаж, шинэ ур чадварыг эзэмшиж, ажил мэргэжлээрээ өсөх боломжтой.

Сургалт хөгжлийн хөтөлбөрүүд

Олон үндэстнээс бүрдсэн, өсөж хөгжиж буй компанийн хувьд амжилттай ажиллах үндэс нь ажилтнууд байдаг бөгөөд ажилтнууд маань бидэнтэй хамт өсөж хөгжихийн зэрэгцээ шинэлэг санаа, бүтээлч, ухаалаг шийдлүүдийг гаргаж, захиалагчдад санал болгож хэрэгжүүлдэг. Бид ажилтнуудаа хувь хүнийхээ хувьд болон мэргэжлээрээ өсөж хөгжих боломж олгох зорилгоор тэднийг сургаж дадлагажуулдаг. Энэ нь үнэт зүйлсээ бодитоор хэрэгжүүлж, мөрдөж байгаагийн нэгэн илрэл болно.

Бидний хэрэгжүүлдэг хөтөлбөрүүд ажилтнуудын ур чадварыг хөгжүүлэхээс гадна бизнесийн хүрээнд чадварлаг ажилтнуудын ур чадварыг ашиглах механизмыг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулдаг юм. Эдгээр хөтөлбөрт их, дээд сургуулийн оюутнуудад зориулсан сургалт, хөгжлийн хөтөлбөр, дадлагажигчдыг дэмжих хөтөлбөр, мэргэжлийн болон чиг үүргийн менежментийн хөтөлбөр, мөн салбарын ирээдүйн манлайлагчдад зориулсан манлайллын хөтөлбөр багтана.

Манлайллын хөтөлбөр

Аливаа үйл ажиллагааны амжилтад удирдагчид чухал үүрэг гүйцэтгэдэг. Бидний хэрэгжүүлдэг манлайллын хөтөлбөр нь шинээр гарч ирж байгаа удирдагчдыг хувь хүнийх нь хувьд хөгжүүлэх, ур чадварыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн. Эдгээр хөтөлбөр нь хурдацтай өөрчлөгдөж байгаа бизнесийн орчин нөхцөлд бодитой үр дүн гаргахад нөлөөлөх мэдлэг, ур чадварыг хөгжүүлэхэд анхаардаг.

Хөтөлбөрийн хүрээнд багийн удирдлага, өөрчлөлтийн удирдлага, хувь хүний хөгжил, урт хугацааны стратеги төлөвлөлт, компанийн нийгмийн хариуцлага зэрэг чиглэлээр сургалт явуулдаг. Түүнчлэн манлайллын хэв маяг ажлын байранд хэрхэн нөлөөлдөг, бизнесийн өсөлт, шилжилтэд шаардлагатай өөрчлөлтүүдийг хийхэд манлайлал нь бусдад ямар урам зориг өгдөг талаар ойлголттой болоход тусална.

Манлайллын хөтөлбөрөөс гадна бид шилдэг манлайлагчдыг үнэлэх, залуу манлайлагчдыг дэмжих, шагнаж урамшуулах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг.

Дадлагажигчдыг дэмжих хөтөлбөр

Залуу ажилтнуудаа сургаж дадлагажуулах нь нийгмийн хариуцлагатай компанийн үйл ажиллагааны салшгүй нэгэн хэсэг байдаг. Бид хувь хүн тус бүрт нөөц бололцоо байдаг гэдэгт итгэдэг.

Дадлагажигчдыг дэмжих хөтөлбөр нь залуучуудад ажлын байранд суралцаж дадлагажин, цалинтай ажиллахын сацуу мэргэжлийн ур чадвартай болох боломжийг олгодог. Орон нутгийн сургалт явуулах эрх бүхий байгууллагуудтай хамтран явуулах сургалтад хамруулж, практик ур чадварыг эзэмшүүлэхийн зэрэгцээ Австралид хэрэгжиж байгаа томоохон төслүүдэд ажиллах боломжоор хангадаг.

Дадлагажигчид төслийн бодит зарчмуудад суурилсан танилцуулга сургалтад хамрагдахын зэрэгцээ багаар ажиллахын ач холбогдлыг ойлгож, техникийн мэдлэг чадварт суралцдаг. Хөтөлбөрт хамрагдсаны дараа тэднийг Тийссийн хэрэгжүүлж байгаа төслүүдэд хуваарилан ажиллуулдаг юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг Дадлагажигчдыг дэмжих хөтөлбөр хуудаснаас авна уу.

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm