Өргөдөл гаргах, техникийн туслалцаа

 

Ажилд орох өргөдөл хэрхэн гаргах вэ?

Тийсст ажилд орохыг хүссэн өргөдлийг компанийн вэб хуудсаар дамжуулан онлайнаар илгээнэ.

Зарлагдсан ажлын байрны мэдээллийг дараах байдлаар хайх боломжтой:
  • Сонирхож байгаа байршил болон/эсвэл ажлын төрлийг Хайлтын мөрөнд бичиж, "Хайх" товчийг дарах
  • Зарлагдсан ажлын байрны дугаарыг "Ажлын байрны дугаар" нүдэнд оруулаад, "Хайх" товчийг дарах
  • Хайлтын ямар нэг шалгуур оруулахгүйгээр "Хайх" товчийг дарах. Энэ тохиолдолд вэб хуудсанд бүртгэгдсэн нээлттэй бүх ажлын байрны зарыг харуулна
Тухайн зарлагдсан ажлын байрны өргөдөл хүлээн авах хугацаа дуусахаас өмнө өргөдлийн маягтыг бөглөж илгээх ёстойг анхаарна уу!

Онлайнаар өргөдөл гаргахад юу хэрэгтэй вэ?

Та өөрийн товч намтраа Acrobat эсвэл Microsoft Word програм дээр бэлдсэн байх шаардлагатай. Мөн та интернэтэд нэвтрэх боломжтой, цахим шуудангийн хаягтай байх шаардлагатай.

Хэрхэн цахим шуудангийн хаягтай болох вэ?

Танд цахим шуудангийн хаяг байхгүй бол Hotmail зэрэг цахим шуудангийн үйлчилгээ үзүүлдэг вэб хуудсанд нэвтэрч, үнэгүй цахим шуудангийн хаяг нээж болно!

Би өргөдлөө факсаар эсвэл шуудангаар илгээж болох уу?

Уучлаарай. Бид зөвхөн компанийн вэб хуудасны Хүмүүс ба Карьер хуудсаар дамжуулан илгээсэн онлайн өргөдлийг хүлээн авна.

Энэ вэб хуудсанд шинэ ажлын зарыг ямар давтамжтай оруулдаг вэ?

Бид нээлттэй ажлын байрны зарыг тогтмол, буюу өдөр бүр оруулдаг. Та манай вэб хуудсыг байнга шалгахын оронд Ажлын зар мэдээлэл автоматаар илгээх үйлчилгээнд бүртгүүлж, цаашид зарлагдах нээлттэй ажлын байрны мэдээллийг цаг тухайд нь хүлээн авах боломжтой.

Таны хүссэн ажлын байр байхгүй тохиолдолд?

Бид таныг Ажлын зар мэдээлэл илгээх үйлчилгээнд бүртгүүлэхийг зөвлөж байна. Шинээр зарлах бүх ажлын байрны зараас гадна таны сонирхож болох ажлын байрны мэдээлийг энэхүү үйлчилгээгээр дамжуулан илгээнэ.

Нэгээс олон ажлын байранд өргөдөл гаргаж болох уу?

Болно. Та өөрийн ур чадвар, туршлагад тохирох ямар ч ажлын байранд өргөдөл гаргах боломжтой.

Ажилд орох өргөдөл гаргасны дараа яах вэ?

Таныг өргөдлөө илгээсний дараа бид хүлээн авсныг баталгаажуулж цахим шуудан илгээнэ. Дараа нь та манай системд нэвтэрч өөрийн өргөдлийн явцыг шалгах боломжтой.
Сонгон шалгаруулалтын үе шатуудад тэнцсэн тохиолдолд бид тантай холбоо барьж мэдэгдэх болно.

Өргөдөл гаргахтай холбоотой бүхий л захидал, харилцааг электрон шуудан болон мессежеер явуулах тул та мэдээллээ бүрэн зөв оруулах шаардлагатай. Хэрэв таны мэдээлэл өөрчлөгдвөл та онлайн өргөдөлд нэвтэрч, хувийн мэдээллээ шинэчлэх шаардлагатай.

Миний сонирхож байгаа эсвэл надад тохирох ажлын байр зарлагдаагүй үед ч товч намтраа илгээж болох уу?

Хэрэв таны мэдлэг ур чадвар, карьерт таарах ажлын байр байхгүй бол, Ажлын зар мэдээлэл илгээх үйлчилгээнд бүртгүүлэхийг зөвлөж байна. Ингэснээр цаашид зарлагдах ажлын байрны заруудаас танд тохирох ажлын байрны мэдээллийг шүүж, таны цахим шуудангаар илгээж байх болно.

Ажлын зар мэдээлэл илгээх үйлчилгээ гэж юу вэ?

Ажлын зар мэдээлэл илгээх үйлчилгээ нь Тийсс компанид зарлагдсан шинэ ажлын байруудыг таны өмнөөс автоматаар хайж мэдэгдэх функц юм. Та Ажлын зар мэдээлэл хүлээн авах үйлчилгээнд бүртгүүлж, өөрийн сонирхож буй чиглэлийг сонгосноор, бид танд тохирох ажлын байрны тухай мэдээллийг цахим шуудангаар илгээх боломжтой.

Өргөдлийн маягт бөглөхөд техникийн асуудал гарвал яах вэ?

Товч намтрын мэдээллийг оруулахад асуудал гарч байвал таны хавсаргаж байгаа файлын хэмжээ хэтэрсэн байж болно. Файлын хэмжээ 2 мегабайтаас хэтэрч болохгүй бөгөөд хэмжээг багасгахын тулд дараах зөвлөмжийг ашиглаж болно:
  • Зураг/үнэмлэхний хэмжээг шахаж багасгах
  • Зураг/гэрчилгээ/үнэмлэхийг .jpg форматаар хадгалж, сканнерыг цахим шуудангийн үзүүлэлтээр тохируулах
  • Хэт олон зураг/гэрчилгээ/үнэмлэх хавсаргахаас зайлсхийх
Эдгээрт хамаарахгүй асуудал тулгарвал өөр вэб хуудсуудад нэвтэрч интернэт холболт тань хэвийн байгаа эсэхийг шалгаарай. Хэрэв бусад вэб хуудас ажиллаж байхад Тийссийн ажлын байрны вэб хуудас ажиллахгүй байвал thiesshr@thiess.com.au хаягаар манай техникийн албанд хандана уу. Бид асуудлыг аль болох хурдан шийдвэрлэхийг зорино.

Нууц үгээ санахгүй тохиолдолд юу хийх вэ?

Хуудасны зүүн гар талд байх "Бүртгүүлсэн өргөдөл гаргагч" гэсэн холбоос дээр дараад "Нууц үгээ мартсан" хэсгийг сонгосон тохиолдолд таны бүртгүүлсэн цахим шуудангийн хаяг руу нууц үгийг автоматаар илгээнэ.

Нууц үгээ хэрхэн солих вэ?

"Бүртгүүлсэн өргөдөл гаргагч" гэж нэвтрэн, нүүр хуудаснаас "Нууц үгээ солих" хэсгийг сонго. Гарч ирэх талбарт хуучин нууц үг болон шинэ нууц үг, түүнчлэн нууц үгийг баталгаажуулах асуултын хариултыг оруулж, нууц үгээ солино. Та нууц үгээ мартах тохиолдолд энэхүү нууц асуулт, хариултыг ашиглана.

Өргөдөл гаргасны дараа мэдээллийг шинэчлэх боломжтой юу?

Онлайнаар өргөдөл гаргасан бол зөвхөн хувийн мэдээллээ өөрчлөх боломжтой бөгөөд намтрын хэсэгт зөвхөн цөөн мэдээлэл (жишээ нь Боловсрол, Ажлын туршлага гэх мэт)-ийг шинэчлэх боломжтой. Эсвэл та шинэ файл хавсаргаж товч намтраа шинэчилж болно.

Өргөдлөө амжилттай илгээсэн эсэхийг яаж мэдэх вэ?

"Илгээх" товчийг дарснаар баталгаажуулах мэдээлэл гарч ирнэ. Өргөдөл бүртгэгдсэн эсэх нь тодорхойгүй тохиолдолд "Бүртгүүлсэн өргөдөл гаргагч" гэж нэвтрэн, "Өргөдлийн төлөв" хэсгийг шалгана уу. Таны өргөдлийн маягт илгээгдээгүй тохиолдолд өргөдлийн төлөв бүрэн бус гэж харагдана.

Би ямар ажлын байрны өргөдөл гаргаснаа яаж харах вэ?

"Бүртгүүлсэн өргөдөл гаргагч" гэж нэвтэрсэн тохиолдолд өргөдөл гаргасан ажлын байрнуудыг нүүр хуудсанд "Гаргасан ажлын өргөдлүүд" гэсэн гарчгийн доор жагсаасан байна. Та ажлын байрны нэр, илгээсэн огноо, цаг, өргөдлийг үзэх боломжтой.

Системд миний цахим шуудангийн хаяг аль хэдийн бүртгэгдсэн байна гээд байна. би яах ёстой вэ?

Хэрэв ийм зурвас гарч ирвэл тухайн цахим шуудангийн хаяг манай мэдээллийн санд өмнө бүртгэгдсэн байна гэсэн үг.

Өмнө нь бүртгүүлсэн боловч нууц үгээ санахгүй байгаа бол дахин нэвтрэхийн тулд "Нууц үгээ мартсан" хэсгийг сонгож нууц үгээ сэргээж болно.

Өмнө Тийсс компанид өргөдөл гаргаж байгаагүй бол, нэвтрэхдээ цахим шуудангийн шинэ хаяг ашиглах шаардлагатай.

Товч намтраа хавсаргахад файлын хэмжээ хязгаартай юу?

Файлын хэмжээ 2 мегабайтаас хэтэрч болохгүй. Файлын хэмжээг багасгахын тулд дараах зөвлөмжийг мөрдөж болно:
  • Зураг/үнэмлэхний хэмжээг шахаж багасгах
  • Зураг/гэрчилгээ/үнэмлэхийг .jpg форматаар хадгалж, сканнерыг и-мэйлийн үзүүлэлтээр тохируулах
  • Хэт олон зураг/гэрчилгээ/үнэмлэх хавсаргахгүй байх
X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm