Дадлагажигчдыг дэмжих хөтөлбөр

Энэхүү хөтөлбөр нь дадлагажигчдад ажил мэргэжлийн гараагаа эхлүүлэх, олон орны мэргэжилтнүүдээс бүрдсэн баг хамт олонтой хамтран ажиллах боломжийг олгодог.

 

Тийссийн “Дадлагажигчдыг дэмжих хөтөлбөр” арав гаруй жилийн хугацаанд хэрэгжихдээ ямагт шилдэг, шинэлэг, тэргүүн туршлага болсоор ирсэн. Күинслэнд мужид анх хэрэгжиж эхэлсэн энэхүү хөтөлбөр нь Австрали улсад хүлээн зөвшөөрөгдсөн үндэсний хөтөлбөр болсон бөгөөд дадлагажигчдыг ажлын байрны болон танхимын сургалтад хамруулж жигд чанартай сургахад чиглэгддэг.

Цалинтай ажил, сургалтыг хослуулнаар ажлын дадлага туршлагатай болохоос гадна үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжил эзэмшинэ. Албан ёсны эрх бүхий сургалтын байгууллагууд онолын сургалт явуулдаг бөгөөд энэхүү хөтөлбөрийн хүрээнд бид жил бүр олон хүнийг сургаж дадлагажуулдаг.

Хөтөлбөрийн хүрээнд дараах мэргэшлийг эзэмшинэ:

  • Инженерийн III зэрэг - Механик (дизель хөдөлгүүрийн засварчин)
  • Автомашины цахилгаан технологийн III зэрэг
  • Инженерийн III зэрэг - Угсралтын инженер (бойлуур угсрах/гагнуур)
  • Цахилгаан технологийн системийн цахилгаанчны III зэрэг (өндөр хүчдэлийн)
Хөтөлбөрт хамрагдахад тавигдах шаардлага?
Тийсс жил бүр дараах шаардлагыг хангасан шинэ дадлагажигчдыг сургаж, дадлагажуулдаг:
  • Бие даасан/хариуцлагатай
  • Ёс зүйтэй
  • Өөрийгөө дайчлах чадвартай
  • Системтэй сургалтад хамрагдах хүсэл эрмэлзэлтэй
  • Харилцааны чадвар сайтай
  • Багаар ажиллах чадвартай
  • Шинээр ур чадвар эзэмших хүсэлтэй
  • Заавар, чиглэл хүлээн авах чадвартай
  • Ажил гүйцэтгэх зөв хандлагатай
  • Нарийн няхуур
Хаана ажиллах вэ?
Хөтөлбөрийн хүрээнд дадлагажигч нь Тийссийн хэрэгжүүлж байгаа төслийн сайтад ажиллана. Тийссийн хэрэгжүүлж байгаа төслүүдийн талаарх мэдээлийг вэб хуудаснаас үзнэ үү. 
Хөтөлбөрийн давуу тал
Бид дадлагажигчиддаа бүхий л нөөц бололцоогоо бүрэн дайчлан суралцах шаардлага тавьдаг. Бидний хэрэгжүүлдэг Дадлагажигчдыг дэмжих хөтөлбөр нь бусад хөтөлбөрөөс ялгаатай бөгөөд манай хөтөлбөрт хамрагдсанаар дадлагажигч нь:
  • Танхимын сургалтад системтэйгээр хамрагдана
  • Мэргэжил эзэмшихийн сацуу цалинтай ажиллана
  • Сургалтын төлбөр, замын зардлаа төлүүлнэ
  • Иж бүрэн багаж хэрэгслээр хангагдана
  • Дүрэмт хувцас болон хувийн хамгаалах хэрэгсэл (ХХХ)-ээр хангагдана
  • Туршлагатай мэргэжлийн ажилтнуудыг дагалдан суралцана
  • Дадлагажигчдад зориулсан чиглүүлэх сургалтад хамрагдана
  • Оны шилдэг дадлагажигчийг шалгаруулах шалгаруулалтад оролцох эрхтэй болно
  • Ажилтанд туслах хөтөлбөрт хамрагдах эрхтэй болно
Хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргах, шалгаруулах журам
Тийссийн Дадлагажигчдыг дэмжих хөтөлбөрт хамрагдахын тулд:
  • Вэб хуудасны зарын хэсгээс Дадлагажигчийн орон тооны зар байгаа эсэхийг шалгана 
  • Онлайн өргөдлийн маягтыг бөглөнө
  • Бид утсаар, цахим шуудангаар эсвэл захидлаар холбогдож, дараагийн шатанд шалгарч үлдсэн эсэхийг мэдэгдэнэ
  • Ажилд авах процесс эхэлнэ
Шалгуур
Өргөдөл гаргагч нь математик, англи хэлний шалгалтад тэнцсэн, бүрэн дунд (12 жил) боловсролтой байх шаардлагатай.

Бид эмэгтэйчүүд, насанд хүрэгсэд, нутгийн уугуул иргэд ажилд орох өргөдөл гаргахыг дэмждэг.

Ажилд авах процесс

Ажилд авах процесс жил бүрийн 8-р сард  эхэлж, 12-р сард дуусна.
  • Өргөдөл хүлээн авсан болохыг цахим шуудангаар мэдэгдэнэ. Бүрэн бус өргөдлийг хянаж үзэхгүй
  • Дараагийн шатанд шалгарсан тохиолдолд Дадлагажигчдыг сонгон шалгаруулах өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урина
  • Энд хүрэлцэн ирснээр ажлын байрны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахын сацуу, ажлын ярилцлага, багаар ажиллах чадвар, психометрийн (үүний дотор унших, бичих, тоо бодох чадварыг шалгах) шалгалт өгнө
  • Ажлын ярилцлагын үеэр таны мэдлэг, чадвар, туршлага г.м зүйлсийн талаар асууна
  • Шалгаруулалтад тэнцсэн тохиолдолд эмнэлгийн үзлэг, мансууруулах болон согтууруулах бодисын сорилд хамрагдана
  • Үүний дараа таны өргөдөлд хавсаргасан тодорхойлолтуудыг шалгана. Ажил, мэргэжлийн тодорхойлолтыг өмнө нь хамт, удирдлага дор нь ажиллаж байсан мастер эсвэл менежерээс авсан байна
  • Эцсийн байдлаар тэнцэх тохиолдолд санал болгож буй ажлын байрны талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө
X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm