Их дээд сургуулийн төгсөгчдөд зориулсан хөтөлбөр

CIMIC Групп нь бизнесийн олон салбарт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд их дээд сургууль төгсөгчдийг өөрийн салбар компаниудад ажиллуулах замаар ирээдүйн манлайлагчдыг сургаж, дадлагажуулж, бэлтгэдэг. CIMIC Группийн “Их дээд сургуулийн төгсөгчдөд зориулсан хөтөлбөр” нь төгсөгчдөд барилга, уул уурхай, ашиглалт, засвар үйлчилгээний томоохон төсөлд ажиллаж дадлагажих, мэргэжлээрээ өсөж хөгжих боломжийг олгодог юм.

 

Шинэ төгсөгч энэхүү хөтөлбөрийн хүрээнд ажлын байрны сургалтаас гадна чиглүүлэх сургалтын төлөвлөгөө, удирдлагын заавар, зөвлөмжийн дагуу системтэйгээр сургалтад хамрагдана. Төгсөгчид нийт хоёр жилийн хугацаанд Группийн салбар компани, төслүүдэд тус бүр 8 сарын хугацаатай хуваарилагдан, холбогдох ажил үүргийг гүйцэтгэж, туршлага хуримтлуулна.

Хөтөлбөрийн хүрээнд төгсөгчдийг CIMIC Группийн харьяа "CPB Contractors", “Лэйтон Ази”, “Тийсс”, “Сэджман” “UGL” эсвэл "EIC Activities" компанийн нэгд хуваарилан ажиллуулдаг. Хөтөлбөрийн хугацаанд салбарын үйл ажиллагаатай танилцуулах зорилгоор CIMIC болон "Pacific Partnerships" компанид ээлжлэн ажиллуулж болно.

CIMIC Группийн  танилцуулгыг энд дарж үзнэ үү.

CIMIC группийн их дээд сургууль төгсөгчдөд зориулсан хөтөлбөр юугаараа онцлог вэ?

Төгсөгчдийн Холбоо болон Австралийн Төгсөгчдөд Ажил Олгогч Эздийн Холбооноос CIMIC Группийг шилдэг ажил олгогч компаниар шалгаруулж байсан.
 
Хөтөлбөрт хамрагдсан төгсөгчид:
  • Төгсөгчдөд зориулсан системтэй хөтөлбөрт хамрагдаж техникийн, мэргэжлийн болон хувь хүнийхээ хувьд хөгжих боломжтой
  • Дэлхийд танигдсан байгууллагад ажиллах явцад туршлага хуримтлуулахын зэрэгцээ салбартаа манлайлагчидтай танилцаж, хамтран ажиллах боломжтой
  • Компани дотроо ажил мэргэжлээрээ өсөх, дэвших боломжтой
  • Дэлхийн олон бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг компанид ажиллах төдийгүй санаа зорилго нэгтэй бусад төгсөгчтэй хамтран ажиллана
  • Чадварыг сорьж шалгасан, олон талт байдлыг дэмжиж, оролцоог хангасан орчинд ажиллана.
Хөтөлбөрт хамрагдах хүрээ
  • Инженер (уул уурхай, механик инженер, мехатроник, иргэний барилга)
  • Геологи/Геотехник
  • Маркшейдер
  • Байгаль орчин
  • Нийлүүлэлт, хангамж
  • Санхүү, нягтлан бодох бүртгэл
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа
  • Хүний нөөц
  • Мэдээлэл технологи
  • Инноваци (Өгөгдлийн шинжээч/өгөгдөл боловсруулах)
  • Эрх зүй.

Өргөдөл гаргах, өргөдөл хүлээн авах хугацаа

Компанид үнэтэй хувь нэмэр оруулахын сацуу цаашид СIMIC Группэд урт хугацаанд тогтвор суурьшилтай ажиллах ажил, мэргэжлийн гараагаа ч эндээс эхлүүлэх боломжтой.

2020 онд Австралийн их дээд сургуулийн төгсөгчдөд зориулсан хөтөлбөрт хамрагдах өргөдлийг хүлээн авч эхэллээ. Энд дарж бүртгүүлнэ үү.

Мөн graduates@thiess.com.au хаягаар цахим шуудан илгээж Төгсөгчдөд зориулсан хөтөлбөрийн талаар асууж тодруулж болно.
X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm