Тэтгэлэг

Бид ажилтнуудаа сургаж дадлагажуулж, мэргэжлээрээ өсөж хөгжихөд нь дэмжлэг үзүүлдэг.

 

Ажилтнуудаа ирээдүйн боломж, сорилтуудыг даван туулж ажиллахад бэлтгэж, тэднийг хөгжүүлэх нь манай бизнесийн стратегийн чухал зорилт юм. Бид оюутан, залуу мэргэжилтнүүдийг суралцах явцад нь дэмжлэг үзүүлэх, уул уурхайн салбарт ажлын гараагаа эхлэх боломж олгоход чиглэсэн тэтгэлэгт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг.

Тэтгэлэгт хөтөлбөрүүдээрээ дамжуулан бид, амжилттай суралцаж байгаа цаашид өсөж хөгжих хүсэл эрмэлзэл, чадавхи бүхий шилдэг оюутан залуусыг шалгаруулж, тэдэнд бодит дэмжлэг үзүүлдэг. Түүнчлэн бид оюутан, залууст “Амралтаараа ажиллах хөтөлбөр”-т хамрагдаж, уурхайн төслийн талбайд танилцах дадлага хийх боломж олгодог.

Бид жил бүр их дээд сургуулиудын семестрийн хуваарьтай уялдуулан тэтгэлэгт хөтөлбөрүүдээ зарлаж, Тийссийн үйл ажиллагаа явуулж байгаа бүхий л бүс нутгийг хамруулдаг. Тэтгэлэгт хөтөлбөрийн тухай шинэ мэдээ, мэдээллийг энэхүү хуудаснаас үзэх боломжтой. 

2018 онд бид, Австралийн их дээд сургуулиудад суралцаж байгаа оюутнуудын дунд дараах тэтгэлгийг зарлаж байна:

  • Уул уурхайн маркшейдерийн инженерийн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудад зориулсан тэтгэлэг
  • Инженерийн чиглэлээр суралцаж байгаа эмэгтэй оюутнуудад зориулсан тэтгэлэг
  • Австралийн уугуул иргэд болон Торрес Стрэйт арлын оршин суугчдад зориулсан хөтөлбөр

2018 оны тэтгэлэгт хөтөлбөрийн өргөдөл хүлээн авах хугацаа дууссан болно

Уул уурхайн маркшейдерын инженерийн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөр: тавигдах шалгуур

Ta:
  • Уул уурхайн маркшейдерийн инженерийн чиглэлээр 2 (болон түүнээс дээш) дах жилдээ суралцаж байгаа үндсэн буюу өдрийн ангийн оюутан уу?
  • Таны кредит онооны дундаж үнэлгээ 4.5 түүнээс дээш байх боломжтой юу?
  • Амралтаараа (сургуулиа төгсөхөөс өмнө) Тийссийн ажлын байр/төслийн талбайд 12 долоо хоногийн хугацаанд дадлага хийх боломжтой юу?
  • Сургуулиа төгсмөгц, CIMIC группийн “Их дээд сургууль төгсөгчдийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд Тийсс компанид дадлагажигчаар ажиллахыг хүсэж байна уу?
  • Австрали улсад хөдөлмөр эрхлэх эрхтэй юу?
  • Тийссийн “Шударга, Хариуцлагатай, Шинэлэг, Сайн гүйцэтгэлтэй байх” зарчмуудыг баримтлан ажиллаж чадах уу?

Инженерийн чиглэлээр суралцаж байгаа эмэгтэй оюутнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөр: тавигдах шалгуур

Ta:
  • Дараах чиглэлээр 2 (болон түүнээс дээш) дах жилдээ суралцаж байгаа үндсэн буюу өдрийн ангийн оюутан уу?
    • Уул уурхайн ашиглалтын инженер
    • Геотехникийн инженер
    • Механик инженер
    • Иргэний барилгын инженер
  • Таны кредит онооны дундаж үнэлгээ 4.5 түүнээс дээш байх боломжтой юу?
  • Амралтаараа (сургуулиа төгсөхөөс өмнө) Тийссийн ажлын байр/төслийн талбайд 12 долоо хоногийн хугацаанд дадлага хийх боломжтой юу?
  • Сургуулиа төгсмөгц, CIMIC группийн “Их дээд сургууль төгсөгчдийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд Тийсс компанид дадлагажигчаар ажиллахыг хүсэж байна уу?
  • Австрали улсад хөдөлмөр эрхлэх эрхтэй юу?
  • Тийссийн “Шударга, Хариуцлагатай, Шинэлэг, Сайн гүйцэтгэлтэй байх” зарчмуудыг баримтлан ажиллаж чадах уу?

Австралийн уугуул иргэд болон торрес стрэйт арлын оршин суугчдад зориулсан хөтөлбөр: тавигдах шалгуур

Ta:
  • Дараах чиглэлээр 2 (болон түүнээс дээш) дах жилдээ суралцаж байгаа үндсэн буюу өдрийн ангийн оюутан уу?
    • Уул уурхайн ашиглалт, механик, иргэний барилга эсвэл геотехникийн инженер
    • Маркшейдер
    • Геологи
    • Байгаль орчин
    • ХАБЭА
    • Нягтлан бодох бүртгэл
    • Хүний нөөц
    • Мэдээлэл технологи
    • Хангамж, ложистик
    • Хууль эрхзүй
    • Орон нутгийн харилцаа
  • Таны кредит онооны дундаж үнэлгээ 4.5 түүнээс дээш байх боломжтой юу?
  • Амралтаараа (сургуулиа төгсөхөөс өмнө) Тийссийн ажлын байр/төслийн талбайд 12 долоо хоногийн хугацаанд дадлага хийх боломжтой юу?
  • Сургуулиа төгсмөгц, CIMIC группийн “Их дээд сургууль төгсөгчдийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд Тийсс компанид дадлагажигчаар ажиллахыг хүсэж байна уу?
  • Австрали улсад хөдөлмөр эрхлэх эрхтэй юу?
  • Тийссийн “Шударга, Хариуцлагатай, Шинэлэг, Сайн гүйцэтгэлтэй байх” зарчмуудыг баримтлан ажиллаж чадах уу?

Давуу тал

Тийссийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсанаар:
  • Суралцах хугацаанд санхүүгийн зохих дэмжлэг авах боломжтой (семестрийн сургалтыг амжилттай дүүргэсэн эсэхээс хамаарна)
  • Тийссийн төсөл эсвэл төв оффист зуны амралтаараа ажиллах боломжтой (тухайн төсөл, хэлтэст ажиллах боломж байгаа эсэхээс хамаарна)
  • CIMIC группийн “Их дээд сургууль төгсөгчдийг дэмжих хөтөлбөр”-т хамрагдаж, компанийн үндсэн ажилтан болох боломжтой
X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm