Амралтаараа ажиллах хөтөлбөр

Тийсс компани "Амралтаараа ажиллах хөтөлбөр" хэрэгжүүлдэг бөгөөд энэхүү хөтөлбөр нь ажлын тодорхой орчинд дадлага хийж туршлага хуримтлуулах боломжийг олгоход чиглэгддэг.

 

Амралтаараа ажиллах хөтөлбөр юугаараа онцлог вэ?

Оюутнууд зуны амралтаараа тодорхой хөтөлбөрийн дагуу ажлын байранд дадлага хийж, туршлага хуримтлуулахаас гадна:

  • Төслийн талбайд тодорхой хугацаанд ажиллаж, амьдарч туршлага хуримтлуулах
  • Салбарын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах, холбоо тогтоох, ажлын гарааг эхлүүлэх боломжийг нэмэгдүүлэх
  • CIMIC Группийн "Их дээд сургууль төгсөгчдөд зориулсан хөтөлбөр"-т хамрагдах боломжтой болно

Хөтөлбөрт хамрагдах хүрээ

Дараах мэргэжлээр суралцаж байгаа оюутнууд "Амралтаараа ажиллах хөтөлбөр"-т хамрагдах боломжтой:

  • Уул уурхайн ашиглалтын инженер
  • Механик инженер
  • Геологи
  • Маркшейдер
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа
  • Байгаль орчин
  • Санхүү, нягтлан бодох бүртгэл
  • Хүний нөөц
  • Өгөгдлийн шинжээч/өгөгдөл боловсруулах
  • Мэдээлэл технологи

Хэрхэн өргөдөл гаргах вэ?

2018-2019 оны ‘Амралтаараа ажиллах хөтөлбөр’-т хамрагдах хүсэлт, өргөдлийг хүлээн авч дууслаа.

Сонгон шалгаруулалт дараах үе шаттайгаар явагдана:

  1. Өргөдлийн маягтыг онлайнаар бөглөж, холбогдох баримтыг хавсаргана
  2. Ур чадварыг шалгах онлайн тест бөглөнө
  3. Видео ярилцлага хийнэ
  4. Сонгон шалгаруулах багийн гишүүд тантай албан ёсны ярилцлага хийнэ
  5. Сурлага хүмүүжлийн лавлагаа, судалгаа хийнэ
  6. Ажилд орохын өмнөх эрүүл мэндийн үзлэгт орно.
X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm