Тийсст ажиллах

Бид эгнээндээ 12000 ажилтныг нэгтгэсэн бөгөөд манай ажилтнууд боломжийг сорих, төслийн саад бэрхшээлийг даван туулах, захиалагчийн хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх мэдлэг, ур чадвар, туршлагатай хүмүүс юм.

 

Ажилтнуудынхаа багийн ажиллагаа, урам зориг, мэргэжлийн мэдлэг чадварт тулгуурлан бид захиалагчийн шаардлагад нийцсэн буюу шаардлагаас давсан олборлолтын үйлчилгээг үзүүлж, үйл ажиллагаа явуулдаг.

Бид ямагт шилдэг ажилтнуудыг авч ажиллуулахыг зорьдог бөгөөд захиалагч, төслийн түншүүд болон манай ажилтнууд бүгд туршлагатай мэргэжилтнүүд болон ирээдүйтэй залуу авьяаслаг мэргэжилтнүүдийн мэдлэг ур чадварыг ашиглах бүрэн боломжтой байдаг. Мөн чадварлаг ажилтнуудаа ч тогтвор суурьшилтай ажиллуулахыг зорьдог. Бид ажилтнуудаа сургаж дадлагажуулан, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлж, хөгжүүлэхэд тогтмол анхаардаг.

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm