Олон талт байдал, оролцоог дэмжих

Бид хүний нөөцөө хэл соёлын хувьд ялгаатай, олон үндэстнээс бүрдүүлэхийг эрмэлздэг бөгөөд компанийнхаа бүхий л ажилтан, захиалагчдын оролцоог хүндэтгэн үздэг байгууллага гэдгээр танигдахыг хүсдэг. Бид дараах чиглэлүүдэд анхаарч ажилладаг:

 

Жендерийн эрх тэгш байдал

Байгууллагын үйл ажиллагааны бүхий л түвшинд эмэгтэй ажилтнуудын оролцоог нэмэгдүүлэх, тэдний ур чадварыг сайжруулах, сургах үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн хэд хэдэн санаачилгыг бид хэрэгжүүлж эхлээд байна. Түүнчлэн бид уул уурхайн салбарын эмэгтэй ажилтнуудад ажил мэргэжлээрээ өсөж хөгжих боломжууд нээлттэй байдаг тухай ойлголт, мэдлэгийг түгээх, нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж ажиллах үүрэгтэй.

Бидний хэрэгжүүлж байгаа санаачилгуудад:

  • Инженерийн мэргэжлээр бакалаврын зэрэг олгох сургалтад хамрагдан суралцаж буй эмэгтэй оюутнуудад сургалтын тэтгэлэг олгох хөтөлбөр
  • Удирдлагын түвшний сургалт, хөтөлбөр
  • Тийссийн болон бусад эмэгтэйчүүдэд зориулсан олон нийтийн сүлжээ, тухайлбал WINTR – буюу “Эрэгтэйчүүдийн оролцоо давамгайлсан үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байгаа эмэгтэйчүүд” хөтөлбөр багтана.

Бид ажилтан бүр үнэ цэнэтэй, хүн бүрийн оролцоо чухал гэдгийг мэдрүүлсэн соёлтой, бодит орчныг бүрдүүлж ажиллах үүрэгтэй. Хүйсийн тэнцвэртэй байдлыг хангасан ажлын орчныг бүрдүүлэх зорилтдоо хүрэхийн тулд бид ажилтнуудаа сургаж хөгжүүлэх, ахиц дэвшил гаргахад ихээхэн анхаарч ажиллаж байна.

Уугуул иргэд

Австрали улсад явуулж байгаа үйл ажиллагааны хүрээнд бид “Уугуул иргэд буюу Торрэс Стрэйт арлын оршин суугчид”-ыг дэмжих зорилгоор Уугуул иргэдийн оролцоог дэмжих хөтөлбөр (УИОДХ) боловсруулан хэрэгжүүлж байгаа билээ. Энэ хүрээнд бид үүргээ хариуцлагатайгаар ухамсарлан ажиллаж байгаа бөгөөд уугуул иргэдийн оролцоог дэмжиж, урт хугацааны харилцаа тогтоож ажиллах нь бизнесийн нэгээхэн чухал хэсэг гэдгийг энэхүү УИОДХ-өөр дамжуулан ажилтнууддаа ойлгуулахыг зорьж байгаа юм.

Уугуул иргэдийн оролцоог дэмжих хөтөлбөр (УИОДХ) - тэй танилцана уу.

Оролцоог дэмжих соёл

Аюулгүй гэдгээ, бусдад хүндлэгдэж байгаагаа, гадуурхагддаггүйгээ, урам зориг авдаг, үнэлэгддэг гэдгээ ажилтнууд цаг ямагт мэдэрдэг орчныг бүрдүүлсэн компани байхыг бид зорьдог. Ажилтан бүр өөрийгөө үнэ цэнэтэй хүн гэдгээ мэдэрдэг орчныг бүрдүүлэхийг бид зорьдог. Ялгаварлан гадуурхалтыг шинжлэн судалж, оролцоог дэмжих бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлж, мөн ажиллаж, амьдардаг орчиндоо ялгаатай соёл, олон талт байдлын тухай ойлголтыг бид түгээж нэмэгдүүлж байх болно.

Үүний тулд:

  • Менежер болон хүний нөөцийн ажилтнуудад зориулж “Ухамсаргүйгээр ялгаварлан гадуурхах тохиолдол гаргадаг болохыг таниулсан, түүнээс хэрхэн сэргийлэх тухай” сургалт явуулах болно
  • Бизнесийн бүхий л хүрээнд болон шинэ ажилтнуудад олон талт байдал, оролцооны стратегийг танилцуулах, сурталчлах ажлуудыг хийнэ

Олон талт байдал, оролцоог дэмжих талаар баримтлах бодлогыг үзнэ үү.

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm