Манай ажилтнууд

Амжилттай, тогтвортой өсөлтийн үндэс суурийг тавихын тулд бид зөв хүмүүсийг ажилд авч, сургаж хөгжүүлэн, тогтвор суурьшилтай ажиллуулахад анхаардаг.

 

Ажилтан бүр мэдлэг, ур чадвар, туршлагаа дайчлан ажиллах орчныг бүрдүүлэх нь үнэ цэнийг эрхэмлэн, сайн гүйцэтгэлтэй ажиллах соёлыг төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Тийм ч учраас бид боломжуудаар дүүрэн, инновацыг дэмждэг, хэл соёлын ялгаатай байдлыг ойлгож хүндэтгэдэг, шилдэг гүйцэтгэлийг үнэлж, урамшуулдаг ажлын орчныг бүрдүүлэхийг зорьдог юм.

Ажил мэргэжлээрээ өсөж хөгжих таатай орчныг бүрдүүлэхийн үндэс нь хүний нөөцийн нэгдсэн удирдлагын тогтолцоог сургалт хөгжлийн цогц хөтөлбөрийн хамт хэрэгжүүлэхэд оршино. Бид Удирдах ажилтныг хөгжүүлэх, Уугуул иргэдийг дэмжихэд чиглэсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр нь шилдэг ажиллах хүчнийг татах, тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор авч хэрэгжүүлж байгаа бодит арга хэмжээний нэг хэсэг юм.

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm