Нийлүүлэгчээр бүртгүүлэх

Дэлхийн олон бүс нутагт уул уурхайн үйлчилгээ үзүүлдэг манай үйл ажиллагааны амжилтад нийлүүлэгчид чухал үүрэг гүйцэтгэдэг. Танай байгууллага манай үйл ажиллагаанд шаардлагатай бараа материал, бүтээгдэхүүн, үйлчилгээг нийлүүлдэг бол Тийсст нийлүүлэлт хийх сонирхлоо илэрхийлж, бүртгүүлэхийг урьж байна.

 

Нийлүүлэлт хийх сонирхлоо илэрхийлж, бүртгэлийн маягтыг бөглөхөөс өмнө Тийссийн Ёс зүйн дүрмийг уншиж танилцахыг хүсье.

Та бүхний бүртгүүлсэн мэдээллээс бид танай байгууллагын тухай, санал болгож буй бүтээгдэхүүн, үйлчилгээний онцлог, цар хүрээний талаар ойлголт авах боломжтой болно. Бүртгэлийн мэдээллийг хүлээн авсныг баталгаажуулж танд зурвас илгээгдэх болно. Бүртгэлийн мэдээллийг хүлээн авсныг баталгаажуулсан зурвас нь нийлүүлэгчтэй хамтран ажиллах эсвэл урьдчилсан байдлаар сонгон шалгаруулалтад тэнцэх баталгаа болохгүй. Тендер зарлах, сонгон шалгаруулалтын үнэлгээ, гэрээний нөхцлүүдийг тохиролцох хэлэлцээр хийх зэрэг ажлууд явагдсаны дараа Тийсстэй хамтран ажиллах гэрээг байгуулдаг.

Тийсс хүлээн авсан бүх мэдээллийн нууцлалыг чандлан хадгалах бөгөөд зөвхөн нийлүүлэгчдийг сонгон шалгаруулах үнэлгээ хийх зорилгоор мэдээллийг Тийсс эсвэл CIMIC Группэд задруулж болно.

Бүх мэдээллийг цахим хэлбэрээр илгээнэ. Асууж тодруулах зүйлс байгаа тохиолдолд procurement@thiess.com.au хаягаар холбогдоно уу.

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm