Вэбсайт ашиглах нөхцөл

Вэбсайт ашиглах хүмүүсийн анхааралд: хариуцлагаас татгалзах мэдэгдэл

Энэхүү вэбсайт нь Тийсс ПиТиВай Лтд (Тийсс) болон түүний санал болгож хэрэгжүүлдэг үйлчилгээний талаар мэдээлэл өгөх зорилготой. Тийссийн вэбсайтад байрлуулсан мэдээллийг ашиглахад мөрдөх нөхцөлүүдийг энд харуулсан болно.

Энэхүү вэбсайтад байрлуулсан мэдээллийг ашиглах тохиолдолд та эдгээр нөхцлийг дагаж мөрдөх шаардлагатай.

Тийсс тус вэбсайтын мэдээллийг үнэн зөв, шинэлэг байлгахыг зорьдог боловч мэдээлэл нийтлэгдсэнээс хойш гарсан өөрчлөлтүүд мэдээллийн үнэн зөв байдалд нөлөөлж болно. Иймд Тийсс тус вэбсайтад байрлуулсан мэдээллийн үнэн зөв, найдвартай, бүрэн байдалд баталгаа гаргахгүй, түүнчлэн үүнтэй холбоотой хариуцлага хүлээхгүй болно.

Тийсс вэбсайтыг ашиглах хүмүүст урьдчилан мэдэгдэхгүйгээр мэдээллийг хэдийд ч өөрчилж, шинэчилж болно.

Энэхүү вэбсайтад байрлуулсан мэдээлэл, зураг болон бусад бүтээлийн зохиогчийн бүх эрх нь Тийсст хадгалагдана.

Тийссийн нэр, лого нь албан ёсоор бүртгүүлсэн худалдааны тэмдэг юм.

Энэхүү вэбсайтыг ашиглах тохиолдолд:

  • Вэбсайтад байрлуулсан худалдааны тэмдгүүдийг ашиглах эсвэл хуулбарлах, эсвэл
  • Вэбсайтын материалыг Тийсс болон түүний үйлчилгээний талаарх мэдээллийн эх сурвалж болгохоос бусад зорилгоор ашиглах, эсвэл
  • Тийссээс урьдчилж бичгээр зөвшөөрөл авалгүйгээр вэбсайтын мэдээллийг түгээх, өөрчлөх, олшруулах буюу бусад байдлаар хуулбарлан ашиглахыг ХОРИГЛОНО.
X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm