Сэрэмжлүүлэг

Ёс зүйтэй, үнэнч шударга ажиллах нь биднийг бизнесээ ёс зүйтэй явуулахад чухал үүрэгтэй. Харамсалтай нь Тийсстэй холбоогүй гуравдагч этгээдүүд биднийг хуурамчаар төлөөлөн, залилан мэхлэх үйл ажиллагаа явуулах тохиолдол гардаг.

 

Тухайлбал хүмүүсийг санаатайгаар төөрөгдүүлж мэхлэх зорилгоор хуурамч цахим шуудан илгээх эсвэл Тийсс компанид ажилд авна гэж залилах оролдлого гардаг.

Ажилд авна гэж залилах

Ажилтан сонгон шалгаруулж авах бүхий л ажиллагаа албан ёсны журмын дагуу явагддаг бөгөөд ажилд орох хүсэлтийг компанийн албан ёсны вэбсайтаар дамжуулан хүлээн авдаг. Бид ажилд орох хүсэлт гаргаагүй хүнд ажлын санал илгээдэггүй, мөн сонгон шалгаруулалтын явцад бүртгэлийн төлбөр, хураамж авдаггүй.

Ажилд авна гэж залилах үйлдлийн шинж тэмдгүүдээс дурдвал:

  • Визний хураамж, аяллын зардал эсвэл ажилд авах үйл ажиллагааны дараагийн шатны хураамж гэх мэт төлбөр хураамж шаардах   
  • Банкны данс, паспорт, кредит картын мэдээлэл зэрэг хувийн мэдээллийг цахим шуудангаар ирүүлэхийг хүсэх
  • Цахим шуудан, бусад баримт бичиг дүрмийн болон үсгийн эсвэл форматын алдаатай байх
  • Хүсэлт гаргаагүй байхад шинэ ажлын байр эсвэл ажлын байрыг солиход туслахыг санал болгосон цахим шуудан ирүүлэх г.м

Хуурамч цахим шуудан

Тийсс хувийн буюу нууц мэдээллийг цахим шуудангаар дамжуулан асуудаггүй. Хувь хүний мэдээллийг шаардсан ийм төрлийн цахим шуудан нь албан ёсны хаягаас ирсэн мэт харагдах хэдий ч компанийн логог хууль бусаар ашигласан, залилан мэхлэх зорилготой байдаг.

Сэжигтэй цахим шуудан ихэвчлэн найруулга муутай, дүрмийн болон үсгийн алдаатай байдаг. Мөн вирус агуулсан хавсралттай эсвэл хуурамч вэбсайт руу чиглүүлсэн холбоостой байдаг тул тэдгээр хавсралтыг нээж эсвэл холбоос руу хандаж болохгүй. Түүнчлэн таньж мэдэхгүй эх сурвалжид хувийн мэдээллээ өгч болохгүй.

Бидний хийж чадах зүйлс

Ийм төрлийн халдлагыг бүрэн арилгахад хэцүү боловч бид түншүүдтэйгээ нягт уялдаатай ажиллаж, аюулгүй байдлын тогтолцоог сайжруулах арга хэмжээ авсаар байна. Иймд сонор сэрэмжтэй байж, мэдээлэл хүссэн аливаа хүсэлтийг сайтар нягталж байх шаардлагатай. Хэрэв танд ирсэн цахим шуудан сэжигтэй санагдвал feedback@thiess.com болон legal@thiess.com.au хаягаар илгээнэ үү.

Компанийг хууль бусаар төлөөлөхийг завдсан бүхий л тохиолдлыг бид холбогдох хууль хяналтын байгууллагад мэдээлэх болно.

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm