Маунт Плийзэнт Уурхайн Төсөл

Маунт Плийзэнт Уурхайн Төсөл

Төслийн мэдээлэл

Байршил

Нью Саут Уэльс муж, Хантерын хөндий

Бүс нутаг

Австрали

Захиалагч

MACH Energy

Цааш унших

Coal

Гэрээ

Schedule of rates

Үргэлжлэх хугацаа

2017 оны 4 сараас хойш

Товч

Хүний нөөц, материал тоног төхөөрөмжийг төслийн талбайд шилжүүлэх ажлыг таван сарын хугацаанд амжилттай хийж дуусгасны дараа Тийсс компани хуваарийн дагуу 2017 оны 11-р сарын 20-нд Маунт Плийзэнт уурхайд олборлолтын ажлыг эхлүүлсэн.

Today, Thiess is responsible for providing a full mining service and increasing mining production to 10.5 million ROM tonnes per annum.

Маунт Плийзэнт уурхай нь Нью Саут Уэльс мужийн Хантерын хөндийн Масвэллбрүүкээс 2.5 км зайд орших нүүрсний шинэ, ил уурхай бөгөөд ойролцоогоор 474 сая тонн нөөцтэй юм.

Тийсс компани олборлолтыг эхлүүлэхээс өмнө сайтын систем, процессуудыг боловсруулж, дөрвөн мужийн нутаг дэвсгэрээс машин техник, тоног төхөөрөмжийг шилжүүлэн авчирч угсарч суурилуулахын зэрэгцээ хүний нөөцийг бүрдүүлж, сургалтад хамруулах ажлуудыг гүйцэтгэсэн. Түүнчлэн, тэсэлгээний байгууламжуудыг байгуулах, уурхайн талбайд хөрс хуулах зэрэг ажлуудыг аюулгүй гүйцэтгэсэн юм. Гэрээт хугацааны эхний жилд осол зөрчлийн давтамжийн түвшин 0 үзүүлэлттэйгээр ажилласан.

Ажиллах хүчнийг бүрдүүлэхдээ бид өндөр бүтээмжтэй ажиллах багийг бүрдүүлж, дэмжиж ажиллахад онцгойлон анхаарсан. Орон нутгийн иргэдийг ажлын байраар түлхүү хангах боломжуудад суурилсан энэхүү соёлыг хэвшүүлэн ажиллах нь ажилтан бүрийн оролцоог адил тэгш үнэлэх боломжийг олгодог давуу талтай.

Маунт Плийзэнт уурхайн ажиллах хүчний 80 гаруй хувийг бид орон нутгийн иргэдээс бүрдүүлсэн. Тус уурхайд хэл соёл, яс үндсээр ялгаатай олон иргэд, эмэгтэйчүүд, нутгийн уугуул иргэд, Торрэс Стрэйт арлын оршин суугчдын төлөөлөл ажилладаг. Мөн Маунт Плийзэнт уурхай нь ажиллах хүч, машин техник нийлүүлэх, цэвэрлэгээний үйлчилгээ үзүүлдэг, орон нутгийн олон байгууллага, хувь хүмүүстэй хамтран ажиллаж байна.

Тийсс компани тус уурхайд олборлолтын иж бүрэн үйлчилгээ үзүүлэхээс гадна олборлолтын хэмжээг жилд 10.5 сая тонн хүртэл нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Мөн байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг үе шаттайгаар гүйцэтгэж байна. Хөрс хуулалтын ажил эхэлснээс хойш 6 сар хүрэхгүй хугацааны дараа буюу уурхайн олборлолт хийхээс өмнө ажлаа эхлүүлсэн.

Contact us

Маунт Плийзэнт Уурхайн Төсөл

Location

Нью Саут Уэльс муж, Хантерын хөндий

Region

Австрали

Google Maps

Маунт Плийзэнт Уурхайн Төсөл

Location

Нью Саут Уэльс муж, Хантерын хөндий

Region

Австрали

Google Maps