Тийссийн үйл ажиллагааны үндсэн тулгуур нь компанийн засаглал юм.

Хариуцлагатай, тогтвортой өсөлтийг хангах зорилгоор бид цомхон бөгөөд уян хатан бүтцийг стратегийн зорилтуудтай хослуулдаг. Түүнчлэн бид компанийн засаглалын хүрээнд хариуцлагыг тогтоон, хяналт, удирдамжаар хангахад шаардагдах зохистой бүтцийг бий болгон ажиллаж байна.

Тийсс нь CIMIC Групп Лимитэд компанийн салбар компани бөгөөд толгой компанийн санхүүгийн зорилт болон компанийн засаглалын зааварчилгааг мөрдлөг болгодог юм. Эдгээр зааварчилгаа нь захиалагчид, оролцогч талууд болон ажилтнуудтай бат бөх харилцаа тогтоож, тэдний итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг төдийгүй компанийн өсөлт, амжилтын гол түлхүүр болдог.

Ёс зүйн дүрэм

Ёс зүйн Дүрэм-д компанийн бүхий л ажилтны дагаж мөрдвөл зохих ёс зүйн хэм хэмжээг тодорхойлсон.

Жилийн тайлан

Жилийн тайлан-д CIMIC Группийн бүх салбар компанийн ашиг орлогыг тусгадаг.

Ёс зүйн санал, хүсэлт хүлээн авах шууд утас

Ажилтан, туслан гүйцэтгэгч, хамтран ажилладаг түншүүд ёс зүйд үл нийцэх асуудалтай тулгарах тохиолдолд мэдээлэх, асууж зөвлөлдөхийг бид дэмждэг. Үнэн зөвөөр мэдээлэх, саналаа илэрхийлэхийг CIMIC Групп дэмжинэ.

Зарим тохиолдолд ажилтан ёс зүйтэй холбоотой асуулт, санал гомдлын талаар удирдлагадаа хандахын оронд бусад хүнтэй зөвлөлдөхийг илүүд үздэг. Ажилтан, туслан гүйцэтгэгч, түншүүдийн хэн нь ч CIMIC Группийн Ёс зүйн санал хүсэлт хүлээн авах шууд утсанд холбогдож ёс зүйтэй холбоотой санал хүсэлтээ шударгаар илэрхийлж, мэдээллийг шалгуулах эрхтэй бөгөөд, ингэхдээ хувийн мэдээллээ нууцлах боломжтой. 

Ёс зүйтэй холбоотой асуудал мөн эсэхэд эргэлзэх тохиолдолд ажилтан, туслан гүйцэтгэгч, түнш байгууллага энэхүү утсаар холбогдож зөвлөгөө авч болно. Ёс зүйн санал хүсэлт хүлээн авах шууд утасны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Ёс зүйн санал хүсэлт хүлээн авах шууд утсанд онлайнаар, шуудангаар эсвэл факсаар дамжуулан холбогдох боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг STOPline вэб хуудас-аас үзнэ үү.