Бүх бүс нутагт ижил стандарттай үйлчилгээ үзүүлэхийн тулд бид нийлүүлэгчидтэйгээ нягт хамтран ажилладаг. Тийсс компани бүтээгдэхүүн үйлчилгээ нийлүүлэгч жижиг бизнесүүдээс гадна орон нутгийн болон олон улсын томоохон гүйцэтгэгч компаниудтай харилцаа тогтоож, хамтран ажилладаг. Энэ нь нийлүүлэгчдийн санал болгох шийдлүүдийг захиалагчдын шаардлагуудад тохируулан уян хатан байдлаар хэрэгжүүлэх, орон нутгийн бүхий л түвшинд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, эдийн засгийн үр өгөөжийг хүртээх боломжуудыг бий болгодог. 

Аюулгүй, үр ашигтай, шинэлэг санаа санаачилгыг хэрэгжүүлдэг нийлүүлэгч, туслан гүйцэтгэгчдийг сонгож хамтран ажиллах нь манай үйл ажиллагааны амжилтад стратегийн чухал ач холбогдолтой. Бид компанийн аюулгүй ажиллагаа, тогтвортой хөгжил, олон талт байдлын зорилтууд болон аюулгүй ажиллагаанд тулгуурласан, Группийн баримтлах "Шударга, хариуцлагатай, шинэлэг, сайн гүйцэтгэлтэй байх" зарчмууд, Ёс зүйн дүрэмд нийцэж ажиллах чадвартай бизнесийн байгууллагуудтай хамтран ажилладаг.

Зах зээл шударга, өрсөлдөхүйц байх нь салбарын болон захиалагч, харилцагчдын эрх ашгийг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Бид нийлүүлэгчдийг сонгохдоо шударгаар үнэлж дүгнэх, сонгон шалгаруулах журмыг мөрддөг.

Нийлүүлэгч Байгууллагууд Тийсс Брэндийг Ашиглах

Хуулиар тогтоосон шаардлагын дагуу эсвэл гэрээ, хэлцлээр тохиролцож зөвшөөрснөөс бусад тохиолдолд Тийссийн нэр, лого болон худалдааны тэмдгийг ашиглахыг хориглоно. Тийссийн нэр, лого, худалдааны тэмдгийг олон нийтийн форум эсвэл олон нийтэд тараах сурталчилгааны материалд ашиглах аливаа хүсэлтийг feedback@thiess.com цахим шуудангаар илгээх шаардлагатай. Ийнхүү илгээснээр зөвшөөрөл авсанд тооцохгүй бөгөөд зөвшөөрлийг зөвхөн бичгээр өгнө.