Бид уул уурхайн төслүүдийг хэрэгжүүлэхдээ салбарын холбогдох бүх стандарт шаардлагуудыг мөрдөхийн зэрэгцээ эдгээр тогтсон хэм хэмжээнээс давсан үзүүлэлтийг хангаж ажиллах зорилгоор нийлүүлэгч, туслан гүйцэтгэгчидтэй нягт хамтран ажилладаг.

Компанийн нийлүүлэлтийн сүлжээг худалдан авалт, хангамжийн үйл ажиллагааг хариуцсан баг хянаж удирддаг бөгөөд бүс нутгуудад хэрэгжиж байгаа төслийн ажилтнууд тэдэнд шаардлагатай дэмжлэг үзүүлж ажилладаг. Энэхүү хоёр баг: нийлүүлэлтийн хэрэгцээ шаардлага, эх үүсвэрүүдийг тодорхойлох, бараа үйлчилгээ худалдан авах хүсэлт гаргах; үнэ болон гэрээний нөхцлүүдийг хэлэлцэн тохирох; нийлүүлэгчтэй тогтоосон харилцааг хянаж удирдах үүрэгтэй. 

Нийлүүлэгчдийг сонгох, хэлэлцээр хийх, гэрээ байгуулах, хамтран ажиллах үйл ажиллагаанд бид компанийн стандарт журмыг мөрддөг. Орон нутгийн эсвэл олон улсын гэрээ байгуулах шаардлагатай тохиолдолд нийлүүлэгчдийг сонгон шалгаруулах ажлыг хариуцсан баг бизнесийн нэгж, төслүүдтэй хамтран зохих шаардлагад нийцэх нийлүүлэгчдийг тодорхойлж, үнийн санал хүлээн авдаг. Бидний хэрэгжүүлдэг тогтолцоо нь нийлүүлэгчдийн оюуны өмчийг хамгаалахад чиглэсэн байдаг.

Бид бизнесийн нэгж, төсөл бүрийн төсөв, санхүүгийн зарцуулалтыг зохицуулсан бодлоготой бөгөөд энэхүү бодлого, журамд төсөв санхүүг батлах эрх мэдлийн хязгаарлалтууд болон процессыг тодорхойлсон. Үүний дагуу бид үйл ажиллагааныхаа бүхий л хүрээнд хариуцлагын хатуу чанд тогтолцоог хэрэгжүүлдэг.

Группийн бодлого, үйл ажиллагааны стандартуудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах баримт бичгүүдээс авна уу: