Бид Индонезийн Зүүн Калимантанд орших Мелак нүүрсний уурхайд Баяан Ресурсиз Группийн захиалгаар гүйцэтгэж буй ажлын гэрээг сунгаж, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулахаар боллоо.

Гурван жилийн хугацаатай байгуулсан анхны гэрээний дагуу Тийсс компани нь Тэгү Синар Абади болон Фирмэн Кетаун Перкаса концессын талбайд уурхайн бүтээн байгуулалт, олборлолтын ажлыг хариуцан гүйцэтгэж байгаа бөгөөд Гэрээний хугацааг 2020 оны 3-р сар хүртэл сунгаснаар орлого 530 сая австрали доллар (буюу 400 сая ам.доллар)-аар нэмэгдэх боломжтой болж байгаа юм.

CIMIC Группийн Гүйцэтгэх Захирал Адолфо Валдерас хэлэхдээ: “Гэрээг ийнхүү сунгасан нь Тийсс компани уул уурхайн бизнесээ бүс нутгуудад өргөжүүлэн тэлэх чадавхтай, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах, урт хугацааны  шийдлүүдийг захиалагчиддаа санал болгож амжилттай хэрэгжүүлдгийн илэрхийлэл боллоо” гэв.

Тийссийн Ерөнхий захирал Майкл Райт хэлэхдээ: “2008 оноос хойш Мелак уурхайд үйл ажиллагаа явуулж, амжилттай ажиллаж ирсэн түүхэн амжилтад тулгуурлан захиалагч Баяан Групптэй үргэлжлүүлэн хамтран ажиллах болсондоо баяртай байна”.

”Индонез улсад ажиллаж буй Тийссийн баг хамт олны хувьд захиалагчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, үнэ цэнийг өсгөх шийдэл бүхий уул уурхайн шинэлэг үйлчилгээ үзүүлж ажиллах гайхалтай цаг үе тохиож байна. Бид Мелак уурхайгаас гадна зүүн болон төв Калимантанд явуулж буй олборлолтын үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилт тавин ажиллаж байна” хэмээн онцолсон байна.