CIMIC Групп нь бизнесийн олон салбарт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд их дээд сургууль төгсөгчдийг өөрийн салбар компаниудад ажиллуулах замаар ирээдүйн манлайлагчдыг сургаж, дадлагажуулж, бэлтгэдэг.  

CIMIC Группийн “Их дээд сургуулийн төгсөгчдөд зориулсан хөтөлбөр” нь төгсөгчдөд барилга, уул уурхай, ашиглалт, засвар үйлчилгээний томоохон төсөлд ажиллаж дадлагажих, мэргэжлээрээ өсөж хөгжих боломжийг олгодог юм.

Шинэ төгсөгч энэхүү хөтөлбөрийн хүрээнд ажлын байрны сургалтаас гадна чиглүүлэх сургалтын төлөвлөгөө, удирдлагын заавар, зөвлөмжийн дагуу системтэйгээр сургалтад хамрагдана. Төгсөгчид нийт хоёр жилийн хугацаанд Группийн салбар компани, төслүүдэд тус бүр 8 сарын хугацаатай хуваарилагдан, холбогдох ажил үүргийг гүйцэтгэж, туршлага хуримтлуулна.

Хөтөлбөрийн хүрээнд төгсөгчдийг CIMIC Группийн харьяа "CPB Contractors", “Лэйтон Ази”, “Тийсс”, “Сэджман” “UGL” эсвэл "EIC Activities" компанийн нэгд хуваарилан ажиллуулдаг. Хөтөлбөрийн хугацаанд салбарын үйл ажиллагаатай танилцуулах зорилгоор CIMIC болон "Pacific Partnerships" компанид ээлжлэн ажиллуулж болно.

2018 онд Австралийн их дээд сургууль төгсөгчдөд зориулсан хөтөлбөрт хамрагдах хүсэлтийг хүлээн авах хугацаа 2017 оны 4-р сарын 9-нд дуусна. Энд дарж бүртгүүлнэ үү.

Гадаадын их дээд сургуулийг төгсөгчдийн өргөдлийг хүлээн авах хугацааг 2017 онд зарлана. Өргөдөл хүлээн авах хугацааны тухай шинэчилсэн мэдээллийг компанийн вэбсайтаас тухай бүрт авах боломжтой.

Мөн graduates@thiess.com.au хаягаар цахим шуудан илгээж Төгсөгчдөд зориулсан эсвэл Амралтаараа ажиллах хөтөлбөрийн талаар асууж тодруулж болно.