Тийсс компани Индонезийн Өмнөд Калимантанд орших Синакин уурхайд Арутмин компанийн захиалгаар гүйцэтгэж буй ажлын гэрээг сунгаж 150 сая долларын үнийн дүнтэй ажил нэмж гүйцэтгэхээр боллоо.

Хоёр жил хагасын хугацаатай гэрээний дагуу Тийсс компани нь Арутмин компани эзэмшиж, Cакравала Лангит Сежахтера компанийн удирддаг төслийн талбайд хөрс хуулалт, нүүрс ачилт буулгалт, боловсруулж угаах зэрэг нүүрс олборлолтын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэнэ.

CIMIC Группийн Гүйцэтгэх захирал Майкл Райт хэлэхдээ: “Индонез Улсад Тийсс компани сүүлийн хэдэн сарын хугацаанд олборлолтын хэд хэдэн гэрээ байгуулсны нэг нь энэхүү Сэнакин уурхайн гэрээний сунгалт юм. Эдгээр гэрээ байгуулагдсан нь бидний үзүүлдэг үйлчилгээний чанарыг харуулсан явдал боллоо".

"Шийдэл олох, бэрхшээлийг даван туулах бидний чадварыг захиалагчид маань үнэлдэг. Ийм ч учраас бид сүүлийн 29 жилийн турш Индонез Улсад амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа юм” гэж онцоллоо.

CIMIC Группийн уул уурхай, эрдэс баялгийн боловсруулалтын асуудал хариуцсан Гүйцэтгэх захирал бөгөөд Тийссийн Ерөнхий захирал Даглас Томпсон хэлэхдээ: “Арутмин компанитай тогтоосон урт хугацааны хамтын ажиллагааг цаашид үргэлжлүүлэх сайхан боломж бүрдлээ. Тийсс компани 2000 оноос хойш Сэнакин уурхайн нүүрс олборлолтын үйл ажиллагааг дангаар хариуцан ажиллаж байгаа бөгөөд цаашид тус уурхайн талаарх мэдлэг, туршлагад тулгуурлан ордын үлдсэн нөөцийг олборлохыг зорин ажиллах болно” гэв.

Гэрээ сунгагдсанаар бид 5 сая тонн нүүрс олборлож, 52 сая шоо метр хөрс хуулалтын ажил хийнэ.